Өчигдөр автобустай холбоотой таван зөрчил бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. 

Тухайлбал: 
1. БЗД-ийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд амины Jeep wrangler автомашины жолооч нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. 
2. БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварын урд замд амины T.Prius маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автомашинтай мөргөлдөж зорчигч У нарын 2 хүн гэмтсэн.

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 5 зөрчил бүртгэгдэж, үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 2, хий хөлдсөн 3 зөрчил бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.212.118.201) 2016 оны 10 сарын 28

БОЛЬЁ ОО X(

0  |  0
Top