ОХУ-ын элчингийн ажилтан Монгол иргэнийг зодож, хүнд гэмтээлээ

2016 оны 11 сарын 28

Өнгөрсөн мягмар гаригт “One event Hall” клубт Монгол Улсын иргэний биед ОХУ-ын элчингийн мэргэжилтэн хүнд гэмтэл учрууллаа. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл баттай эх сурвалжаас авлаа. Тус клубын ажилтнуудаас энэ тухай лавлахад үгүйсгэсэнгүй. Их гүрнийг төлөөлөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй дипломат ажилтан ийм харгис балмад үйлдэл хийжээ. Монгол хүнийг эх нутагт нь гутаан доромжилсон, дээрэлхсэн балмад үйлдэл олон ч, ОХУ-ын элчин сайдын яамны мэргэжилтэн ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай.

Top