Нэг гэр бүлийн 11 хүнийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

Мексик улс Ерөнхийлөгч Ф.Кальдероны үед хар тамхины мафитай хийх тэмцлийг эхлүүлсэн билээ. Энэхүү цуст тэмцлийн үр дүнд зөвхөн Ф.Кальдероны төр барих жилүүдэд л 40 гаруй мянган хүн амиа алдсан гэсэн баримт байдаг. Тэгвэл энэ дайнд хэн ялах нь одоо ч тодорхойгүй хэвээр байна. Тус улсын Пуэбло мужид цагдаагийн ажилтнууд болон одоогоор нэр нь тодорхойгүй байгаа орон нутгийн хар тамхины бүлэглэлийн хооронд зэвсэгт тэмцэл эхлээд хэд хонож байгаа юм байна. Тиймээс эрх баригчид Пуэбло муж руу армийн бие бүрэлдэхүүн илгээх шийдвэр гаргажээ. Учир нь тус мужид нэгэн гэр бүлийн 11 хүнийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан нь Засгийн газрын шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

Дотоод хэргийн сайд Мигель Анхель Осорио Чонг мафийн гишүүдтэй зэвсэгт тэмцэл өрнүүлж буй цагдаа нарт хандан зэвсэгт тэмцлээ нэн даруй зогсоож, зэвсгээ хураалгахыг уриалсан байна. Олон нийтийн харуул буюу вигилантууд гэж нэрлэдэг эдгээр цагдаагийн албан хаагчид хууль сахиулах үүрэгтэй боловч мафийнхны гарт ойр дотны найз нөхдөө хөнөөгдөхийг хараад тэвчилгүй ийнхүү зэвсэгт тэмцэлд шуударсан бололтой. Вигилантуудын удирдагч нь сайдын уриалгад татгалзсан хариу өгч, бүлэглэлийн толгойлогчийг нэн даруй баривчлахыг шаардсан байна. Түүнийг баривчлахаас нааш зэвсгээ хураалгахаас айж байгаа гэдгээ тэд илэн далангүй мэдэгджээ. 

Олон нийтийн эргүүл нь жилийн өмнөөс Мичаокан мужид үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. Эрх баригчид иргэдээ хар тамхины мафийнхнаас хамгаалж чадахгүй байна гэсэн гомдлын дагуу энэ албыг санаачилсан юм байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(103.57.94.185) 2016 оны 11 сарын 30

хөгийн мэдээ яах гэж орчуулж цаг заваа үрж хүмүүсийн ухаан санаагаар наадаад байгаа юм бэ наад мексик чинь америкийн бөөрөнд наалдсан угаасаа бүтэхгүй газар шдээ яааг монгол шиг гэхдээ монгол америкийн бөөрөнд байдаггүй тулдаа зэвсэг хар тамхиар угжуулж бие биенийгээ алж хядах дээрээ тулаагүй байна

0  |  0
Top