Орос иргэдтэй хөлөг онгоцыг дээрэмчид барьцаалсныг баталжээ

2016 оны 12 сарын 01

Африкт орос иргэдийн сууж явсан хөлөг онгоцыг барьцаалсан тухай баримтыг Бениний элчин сайд баталсан байна. Уг хэрэг тус улсын усан хилийн гадна тохиолдсон хэмээн ОХУ-д суугаа Бениний элчин сайд Анисет Габриэль Кочофа мэдээлжээ.

Дипломатын өгүүлснээр, уг хөлгийг дээрэмчид үнэхээр булаан авсан бөгөөд хөлөг дээр Орос болон Украины иргэд байсан гэжээ. Тэдний сууж яваа хөлөг Бенин улсын усан хил рүү орж ирмэгц орос иргэдийг суллах болно гэж элчин тэмдэглэсэн байна. Тухайн үед нь элчин сайдын яамны ажилтнууд хөлгийн экипажтай холбоо барин, юу тохиолдсоныг тодруулах болно гэжээ.

Урьдчилсан мэдээллээр, булаагдсан хөлөг онгоц Гана улсаас Бенинийг чиглэн явж байсан бөгөөд дээрэмчдийн шаардлагын талаар одоогоор тодорхойгүй байгаа аж.

Панамын далбаа бүхий Грекийн Saronic Breeze хөлөг онгоц мягмар гаригт барьцаалагдсан талаар өмнө нь мэдээлж байсан бөгөөд түүн дээр Оросын 18, Украины хоёр иргэн явсан аж.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi mingol(176.55.110.130) 2016 оны 12 сарын 03

Oross yagaad mongold davarj bdag bilee Hytadiin bogsiig shinchilj bhaar orsiin tald vhej bsanch bugdiig hiiged garag heregtei

0  |  0
Uytvjj(150.129.142.48) 2016 оны 12 сарын 01

Bolij muu umhii orosuud...Mongold ih davraad bgaa novshnuud

0  |  0
Top