Юуны учир шүүгч М.Алдар С.Зориг агсны хэргийг гацаав

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг 18 жилийн турш үл тайлагдан хууль хүчний байгууллагынхан шалгасаар өдгөөг хүрсэн. Тэгвэл саяхан тус хэрэг шийдэгдэх шатандаа орж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд шилжүүлсэн билээ. 

Нууцын зэрэглэлтэй тус хэргийг шүүх шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн  Ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсон. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 15 хоногийн дотор шүүгч хэрэгтэйгээ  танилцаж хурлын товыг гаргах эсвэл  шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах шийдвэрийг гаргадаг аж. Тэгвэл үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах хугацаагаа 15 хоногоор сунгажээ. Тэрээр шүүх хурлын товыг үнэхээр  хэрэгтэй нь  танилцаж амжаагүй болоод хойшлуулав уу эсвэл өөр шалтгаанаар гацаав уу  гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Ямартай ч эл хэргийн шүүх хурлын тов зарлагдах, эсвэл прокурор руу буцах эсэх нь 15 хоногийн дараа тодорхой болох нь ээ. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(222.121.67.82) 2016 оны 12 сарын 02

Batvvlees gartsaagvi shvv dee shuud 461.rvv achaa. yundan hooshluuldgiin Mong abchaagvil bol shuud Batvvliig shalgaad heregtei ter hvnees gartsaa bgvi ooroosoo holduulaj orooliig heregten bolgohgood ulaarai bga hvn bol Batvvl shvv de

0  |  0
зочин(103.26.194.231) 2016 оны 12 сарын 02

Батүүл шууд ачигдах байх даа, хөөрхий 461-рүү

0  |  0
Oyun(27.123.214.117) 2016 оны 12 сарын 01

Manaihaan buh yumand bitgii tuilshirch baigaach... Harin ch Aldar shuugch goliig ni olj shiiddeg hun...ene medemhiireed bga humuusiig bodvol bi shuuh hurald oroltsdog umguulugch hun bnaa...tun nuruutai, dajgui hun bdag yum... Eliireed hun zagnah uvchin tussan yum shig emegtei zarim shuugchiig bodvol uur hun bdag yuma... Tand amjilt husye... Zuv hun zuv l shiidver garganaa...

0  |  0
БАНДАХ(122.201.31.24) 2016 оны 12 сарын 01

ALDAR GEECH ЗАХИАЛГАТ ШҮҮГЧИД ХЭРЭГ ШИЛЖСЭН ЮМ БИЗ ДЭЭ УДАХГҮЙ ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА БОЛНО БИЗ ДЭЭ ХА ХА ХА

0  |  0
ganaa(103.57.93.235) 2016 оны 12 сарын 01

НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ

0  |  0
Top