Хүнд үйлдвэр, худалдааны салбарын мэргэжилтнүүд Хятадын туршлагатай танилцлаа

2016 оны 12 сарын 05

“БНХАУ-ын хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, менежмент” сэдэвт уулзалт, семинар БНХАУ-ын Юньнан мужийн Күнь Мин хотод боллоо.

Манай улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон холбогдох зарим агентлаг, МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд тэдний зардлыг урд хөрш хариуцжээ.

Уулзалт, семинараар БНХАУ-ын хилийн чанадын худалдаа, эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын туршлага, Үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлт болон бүтээн байгуулалт, бүс, паркийн менежментийн шинэчлэл,хөгжлийн загварын талаар сургалт явуулж, оролцогчдод сертификат олгожээ.

Монголын төлөөлөгчид Тайланд, Хятадын “Rayong” аж үйлдвэрийн парк,  Камбожийн “Taihu” олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Лаосын “Saysettha” нэгдсэн хөгжлийн бүсзэрэг БНХАУ-ын Хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэд хэдэн бүсийн онцлог, хөгжлийн менежментийн загвартай танилцснаа УУХҮЯ дээр тайлагнав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туршлага судлаад л(122.201.31.92) 2016 оны 12 сарын 05

”Их завсарлага” кинон дээр Ляпишев ”Сураад л байдаг, сураад л байдаг, сурсан юм юу ч байхгүй” гэдэг шиг манай сайд, дарга, төрийн албан хаагчид гадаадад яваад л байдаг, яваад л байдаг, туршлага судлаад л байдаг, судлаад л байдаг, Монголын хөрсөнд бууж ургасан ургац юу ч байдаггүйн үлгэр хэзээ дуусч бид бурхан бумбын оронд амьдарч үзэх юм бол?

0  |  0
Top