Дэлхийн хамгийн урт могой олджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Малайзад баригдаж байсан нэгэн барилгын талбайд унасан модны доороос найман метр гаруй урттай аварга том питон могой олджээ. Харамсалтай нь могой аль хэдийнэ үхсэн байсан аж. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннессийн ном”-д “Хамгийн урт могой” хэмээн бичигдсэн “Медуза” хэмээх могой долоон метр, 67 сантиметр урт, 180 кг жинтэй. Малайзаас олдсон могой хэрвээ амьд байсан бол Медузагийн оронд Гиннессийн номд бүртгэгдэх байжээ. Үхсэн аварга могой жингийн хувьд ч Медузагаас хавьгүй хүнд буюу 250 килограмм татсан аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ninjin(192.82.77.78) 2021 оны 08 сарын 29

uneheer sonin hashihaltai um baina bas aimar

0  |  0
Top