Ардчилсан намын Их хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Ардчилсан намын Зургадугаар их хурал морин цагт /11.40/ эхэллээ. Хурлын нээлт Ардчиллын сүлд дуу болох Хонхны дуугаар эхлэв.

Тус намын Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1210 төлөөлөгч оролцож байгаа юм. Үүний 450 нь анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид юм.

АН Их  хурлаараа  үзэл баримтлал, үндсэн дүрмээ шинэчлэнэ гэдгээ мэдэгдсэн. 

Ардчилсан намын Их хуралд З. Энхболд,  С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа нар оролцож байна. 


Сонгуульд ялалт байгуулсан Аймаг, Сум, Дүүрэгт баяр хүргэж Дурсгалын туг яг одоо гардуулж байна. Үүний дараа хөтөлбөрийн дагуу тус намын дарга З.Энхболд илтгэл тавих юм байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтантуяа(202.9.40.118) 2016 оны 12 сарын 06

Монголыг ядуугийн туйлд хүргэсэн мэдлэггүй сэтгэлгүй хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцож алдаж асгасан мөнгийг нь төлүүлээчээ . Та нарын хэн чинь ч түм наслахгүй .яагаад эх орон ард түмнээ бодохоосоо илүү хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьж байдаг юм бэ? Хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгож чадах аавын хүү танай намд б .уу .

0  |  0
erka(182.160.33.163) 2016 оны 12 сарын 06

ardchilsan namiin gai bolson saihanbilegiigee hoogooch

0  |  0
Oyun(122.201.21.119) 2016 оны 12 сарын 06

Ih hurald amjilt hvsen eroof

0  |  0
Top