Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын араас 1.9 тэрбумын ажил авсан Б.Гарамгайбаатарыг шалгах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

  Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар төрийн мөнгөөр тоглочихжээ гэдэг хөдлөшгүй баримтыг Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийнхэн гаргаад тавьчихлаа. Ер нь бол энэ хоёрыг Чингис бонд, Самуурай бондын санхүүжилтээс мөнгө туусан гэдэг итгэл үнэмшил олон хүнд байсан. Түүнийг нь ч ажлын хэсгийнхэн батлах баримт дэлгэв.

Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэхүү зургаан их наяд төгрөгийн зээлийн тал хувь буюу 3,2 их наяд төгрөгөөр нь улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй 371 төслийг санхүүжүүлжээ. Хөгжлийн банк өөрөө 1,7 их наяд төгрөгийн зээлийг 16 аж ахуй нэгжид олгосон. Үлдэгдэл нэг их наяд төгрөгийн зээлээр 1619 төслийг санхүүжүүлжээ. Нийтдээ зургаан их наяд төгрөгөөр 2000 төсөл санхүүжүүлсэн ажээ. .

Гэвч УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх ёстой ч дуртай компаниа санхүүжүүлсэн нь хамгийн том зөрчил, хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Хуульд заасанчлан УИХ-аас жил бүрийн хаврын чуулганаар санхүүжүүлэх компаниудыг батлах ёстой ч энэ заалтыг хэрэгжүүлэлгүйгээр Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд дур мэдэн шийджээ.  Мөн Засгийн газар, УИХ-аар батлуулалгүй 160 тогтоол гаргасан зөрчил илэрсэн байна. Эдгээр тогтоолд гүйцэтгэгч болон зээл авагчийн нэр зааж олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан нь УИХ-ын эрхэнд халдсан гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргаад байна.  

Ингэж хууль зөрчсөн шийдвэр гаргахын хажуугаар санхүүжилт олгож буй төслүүдийн өртөг их хэмжээгээр үндэслэлгүйгээр өссөн нь хөрөнгө мөнгө, шамшигдуулсан байх магадлалтай гэнэ. Тухайлбал улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн Атар Өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртлэх 1 км зам барих ажлыг “Монроуд” компани авчээ. Анх 440 сая төгрөгөөр гэрээ хийсэн тус замын ажил явцдаа нэмэгдэж 1 тэрбум 895 сая 550 мянган төгрөг болсон байна. Анхны үнээсээ 4 дахин өртөг нь нэмэгдсэн хэрэг. Ямар нь ингэж хийх ажлынхаа хөлсийг үндэслэлгүйгээр дөрөв дахин нэмээд авчихав гээд харахаар “Монроуд” хэний компани билээ. Тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани гэдгийг хэн бүхэн мэднэ.

Эдийн засгийн байнгын хороонд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, төлөвлөгөө юмаа батлуулах үүрэг нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд бий. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж шийддэг. Дарга нь Б.Гарамгайбаатар. Тэгэхээр “Фортуна” Н.Батбаяр, Н.Мөнхбат нар даргадаа тал засаад хийх ажлынх нь өртөгийг дөрөв дахин нэмээд өгчихсөн юм биш биз дээ. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнгын хороо ч өөрөө Чингис, Самурай бондын зарцуулалтын асуудал, болон Хөгжлийн банкны төслүүдэд чиг гаргаж ирсэний хувьд дээрх улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн дэд бүтцийн ажилд ч нөлөөлөх боломж өндөр.

Энэ мэт төсөл болгон дээр л нэмэгдэл зардал гарч ирсэн байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь улсын төсөвт суугдаагүй мөнгийг хууль зөрчин зам болон гудамж төслүүдэд 933.6 сая төгрөгийг олгосон гэж ажлын хэсэг үзжээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнд нэлээд зөрчил илэрсэн тул шат дараатай арга хэмжээ авах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргалаа.

Хөгжлийн банкинд явуулсан шалтгалтаар ийнхүү төсөл хөтөлбөрүүдийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр олгосон, ажлын анхны үнийг хэд дахин нэмэгдүүлж улсад хохирол учруулсан гэдгээр эхний ээлжинд гүйцэтгэх захирал Б.Мөнхбатыг шалгаж таарна. Эхнээсээ ч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Түүний дараагаар УИХ-ын чуулганы хуралдаанаар төсөл хөтөлбөрүүдийг батлуулалгүй, Засгийн газраас тогтоол (160 тогтоол) гаргаж Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгосон гэдгээрээ Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр шүүхэд дуудагдах болоод байна. Түүний араас хувийн компанидаа төсөл хөтөлбөр авсан, ашиг сонирхлын зөрчилтэй харагдах экс гишүүн Б.Гарамгайбаатарыг шалгах үндэслэл харагдаж буй юм. Хуулийн байгууллага гэм буруутай этгүүдийг шалгаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт найдлага тавья. 


Т.Амараа  

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(124.49.62.4) 2017 оны 01 сарын 10

Garamgaibaatariin biznesiig demjij gar xol ni bolj ajillasan Zam teebriin yaamni darga MAN -n ued uliran uldsen.mongo xuchtei umaa.MAN-n bolobson xuchnii nud chix xaranxui bna.money xarin xuchtei bna.uxaantai ni tungaagtun!!!!!

0  |  0
Болд(103.229.120.64) 2017 оны 01 сарын 10

АН дотор МУДН нэртэй фракцийн гишууд 20 жил ингэж улсыг шулаад улсаасаа баян болсон одоо Элбэгдорж элсээд хуч нэмсэн эд нар зогсохгуй Багануур Тавантолгой уурхай 4 станцыг нэмж авахаар бэлдэж байна

0  |  0
үзэн ядагч(202.179.29.101) 2017 оны 01 сарын 10

улсын мөнгийг ч гарамгай идэж дээ. ийм юмнуудыг төрийн толгойд битгий гаргаач өмхий бөгсөөрөө түмний толгой дээр зайдлаад өөрийгөө юу гэж бодоов. төр түмэн нүдтэй ард түмэн энэ муу мэдлэг боловсролгүй мөнгө идэх шуналаас өөр юмгүй амьтаныг юунд сонгов доо ай халаг юу ч гэхэв дээ ард түмэн минь. бүх хөрөнгийг нь хурааж шоронд хатаа...

0  |  0
Зочин(76.21.141.71) 2017 оны 01 сарын 10

Энэ чинь юу вэ? Энэ муу АН Монгол улсыг маань сөнөөх бодлого явуулж байсан байна шдээ!!! Төр төмөр нүүртэйг харуулж үзээрэй МАН ийнхаан!!!! Бидний татвар,хүн болгоны гар дээр мөнгөгүйх,АН ын хэдэн балайнууд алсан байна шдэээ!!!!

0  |  0
ӨВГӨН(202.179.11.10) 2017 оны 01 сарын 10

400 сая төгрөгөөр хийхээр гэрээлчихээд 1 млрд 800 сая болгосныг зураг төсөлөөр нь хөөгөөд гүйцэтгэлий нь гаргачихаад л илүү авсныг нь хуйвалдаж завшсан гээд эрүүгийн цагдаад өгчих. Тэхээр банкны захирал Гарамгай баатар хоёр хам хэрэгтэн болно Тэгээд наадхаа суулгаад үз Дороо шалчийна даа

0  |  0
ЦАГААН САР(103.212.119.86) 2017 оны 01 сарын 10

ЗӨВ ШҮҮ

0  |  0
irgen(202.72.243.209) 2017 оны 01 сарын 10

yug in xaraad bdag iin xurdxan shig xaryitslaga tootsood tsaazaar avaach. Neeree manaix chin tsaazin yalgyi bil uuu , yaj ch chadaxgyi yum ba ooo

0  |  0
Зочин(27.123.214.114) 2017 оны 01 сарын 10

Хариуцлага тооцооч тэгээд наад шударга царайлсан луйварчинтайгаа тэгээд

0  |  0
tamir(124.126.136.65) 2017 оны 01 сарын 10

Edgeer huuli busaar mongo urgui zartsuulsan nohdoor hohirliig ni zaaval toluuleh heregtei.Ed nar chini ih baashtai shuu!Bashir zalitai shuu Yum l bol poct kommunizmiin uher MAN-aas unertej baina hunii erh ardchilal gej olon tumenii tolgoig ugaadag suu. Hunii erh, ardchilal gedeg ni gemtniig haatsailah bambai bish gedgiig olon tumen oilgoh tsag bolson!?Ardchilald hariutslagagui baina gesen onol terom baihgui ee. Harin ch busdiin erheer minii erh hyazgaarlagdana gej uzdeg.Zovhon ene 3-aar zogsohgui huuli busaar horongojson heniig ch orshoolgui huuliinhaa omno irgen tegsh hariutslaga huleej bais

0  |  0
би байнаа(139.5.218.117) 2017 оны 01 сарын 10

Өмчийг нь хурааж хохиролыг барагдуулаад дараа нь шоронд хатаагаад тэнд нь чад хийлгэж л хэрэгтэй дээ. Гарвал бирднүүд чинь бас л идэж, уух гээд унана.

0  |  0
ЗОЧИН(122.201.21.148) 2017 оны 01 сарын 10

ШАЛГАХ ХЭРЭГГҮЙ, ОЙЛГОМЖТОЙ. ШУУД ШОРОН РУУГАА МАРШ.

0  |  0
Гарамгай(139.5.219.153) 2017 оны 01 сарын 10

Яасан ч хуний мууд дуртай духнууд вэ . Хэнч байсан ийм л байдалд ордог галзуу тэнэгуудийн нийгэмд амьдарч яваагаа мэддэггуй малууд вэ..

0  |  0
irgen(103.229.123.53) 2017 оны 01 сарын 10

MAH.s zeel avsan avligachid 60% ezelj baigaa shuu dee?

0  |  0
111(202.21.100.210) 2017 оны 01 сарын 10

Энэ муусайнуудыг бүгдийг нь шалга ардчилсан намын луйварчидыг төрлүү бүү ойртуул бурхан минь энэ нам ойрын 10 жилдээ монголын төрд гарахгүй шүү

0  |  0
зочин(103.229.121.224) 2017 оны 01 сарын 10

Дараа нь Балдан-очирыг С.Эрдэнэтэй хамтад нь.

0  |  0
яосё(111.220.94.70) 2017 оны 01 сарын 10

үсээ бууралтал идэж дээ. АН-ынхан ард түмэндээ хайртай гэж орилоод байсан чинь .. аймаар говш байж дээ. тэрбумаар хусна гэдэг арай ч

0  |  0
45(202.21.117.42) 2017 оны 01 сарын 10

Garamgaibaatar budaa boljee

0  |  0
ОО(202.131.225.197) 2017 оны 01 сарын 10

гарамгайхулгайч шоронд

0  |  0
хахаха(66.181.191.201) 2017 оны 01 сарын 10

Өрийг Өглөг гээд хэлээд сурчих л даа

0  |  0
Сандуй(202.9.43.43) 2017 оны 01 сарын 10

БӨӨ ШУЛАМ 2 ИЙГ ШОРОНД ХИЙ %-(

0  |  0
аа(202.131.238.58) 2017 оны 01 сарын 10

тэгээ тэг зөвшөөрч байна.

0  |  0
иргэн(122.201.21.154) 2017 оны 01 сарын 10

хэвлэлээр захиалгаар яллах үе нь болж байна.Дараа нь захиалгаар шүүх яллана

0  |  0
аөөа(202.131.226.221) 2017 оны 01 сарын 10

Гадаадынханд 100 жилээр газар эзэмшүүлэх хууль батлуулахаар оруулж ирснийг нь бас шалгах ёстой

0  |  0
Эрхэм(103.242.44.166) 2017 оны 01 сарын 10

Тэндний энэ үйлдэл мөнгөний төлөө эх орон нам нэр хүнд ээ алдах нь юу ч биш гэж ойлгодог нөхөд ард түмэнийг доромжилж байна хатуу шийтгэн гэсгээхтүн

0  |  0
zochin(43.228.130.73) 2017 оны 01 сарын 10

jinhene shalgah hun chin garamgai luivarchin shuu de namiin bulgiin darga baisan buh luivariiiig gardan hiisen etgeed mon boloi

0  |  0
иргэн(49.0.130.110) 2017 оны 01 сарын 10

Ашиг сонирхол маш их байнаа.Шалгаж асуудлыг тодорхой болгох эсэхийг ард түмэн харах үлдлээ

0  |  0
Атман(66.181.185.122) 2017 оны 01 сарын 10

Тодорхой юмыг шууд л хөрөнгийг нь хураагаад буурал толгойг шоронд хийгчих л дээ Тэгээд тэнд луйвардсан юмаараа эрүүгийнхнийг тэжээгээд үлдсэн насаа өнгөрөөнө биз

0  |  0
zochin(202.131.235.74) 2017 оны 01 сарын 10

Garamgaibaatariig sain shalgah heregtei shuu.

0  |  0
хуульч(182.160.35.226) 2017 оны 01 сарын 10

Гарамгайбаатар жинхэнээсээ албан тушаалаараа түрий барьсан этгээд мөн болой.Маш сайн шалгах хэрэгтэй.

0  |  0
Top