Лу.Гантөмөр: Ж.Банзандан, Н.Алтанхуяг хоёр АН-д хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

Ардчилсан намын даргын төлөөх өрсөлдөөн тун ширүүхэн байгаа сурагтай. Нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах явцдаа нэг нэгнээ хатуу шүүмжлэж байгаа гэнэ.

Жишээлбэл, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймагт гишүүдтэйгээ уулзах үеэрээ “Ардчилсан намд элсэж амь аврагдсан Ж.Батзандан бага дарвалзаарай” хэмээн хэлж орхисон гэнэ.

Үүнд ихэд эгдүүцсэн Ж.Батзандан бусад өрсөлдөгчдөдөө нэлээд хатуу үг хэлэх болсон бөгөөд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Зүгээр байгаа хүний шалгах уу” гэх зэргээр эмзэг сэдвийг нь хөндөөд авчээ.

Хэдийгээр өрсөлдөгчид ч гэлээ нэг намын гишүүд, эрх мэдэлтнүүд байж дотроо арсалдах нь Ардчилсан намын дотоод хагарал, бутрал улам гаарч байна уу даа гэж бодогдохоор байгаа юм.

Харин нэр дэвшигчид дундаа арай дөнгүүр боловсролтой, цэгц шударга хэмээн нэрлэгдээд байгаа БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр шүүмжлэхээс илүүтэй эвлэлдэн нэгдэхийг илүүд үзэж буй бололтой.

Учир нь тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүн бүр өөр. Манай дөрөвт өөр өөрийн гэсэн онцлог сайхан чанарууд бий. Ж.Батзандангийн хурц дайчин, Н.Алтанхуяг даргын эв нэгдлийг эрхэмлэдэг, С.Эрдэнэ даргын тууштай, Д.Эрдэнэбат гишүүний зарчимч чанар бүгд Ардчилсан намд маань хэрэгтэй. Бид тав Архангай аймаг руу аяны жолоо заллаа” хэмээн бичжээ.

Угтаа бол Лу.Гантөмөрийн зөв. Намын даргын суудлын төлөө нэг нэгнийхээ өмнөх алдаа оноог дэнслэж, шүүж байхаар намаа шинэчлэх, улсаа хөгжүүлэх тал дээр бодлого ярьж өрсөлдвөл намын гишүүд төдийгүй ард иргэдийн энэ намд итгэх итгэл үнэмшил нь дээшилнэ. Үүнийг олж харж чадсанаараа Лу.Гантөмөр бусдаасаа нэг шатаар илүү гэдгээ нотлож чадлаа.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.70.46.216) 2017 оны 01 сарын 11

Өөрийгөө захиалгаар бичүүлэхээ болио хүүхэмсэг сайд агсан гуай

0  |  0
Нэргүй(202.70.46.216) 2017 оны 01 сарын 11

Өөрийгөө захиалгаар бичүүлэхээ болио хүүхэмсэг сайд агсан гуай

0  |  0
Y(108.92.149.73) 2017 оны 01 сарын 11

Ene muunchin dorvol Batzandan hamaagui deer.

0  |  0
Ням(103.229.120.78) 2017 оны 01 сарын 11

Гантөмөр бол удирдагч биш. Зүгээр л нэг улбэгэр гар. Боловсролын сайд болоод үүнийгээ харуулсан шүү дээ.

0  |  0
к.д(122.201.21.250) 2017 оны 01 сарын 11

гантөмөр лав биш ярих ..хийх хоёр өөр шүү

0  |  0
Munkh-erdene(202.131.252.217) 2017 оны 01 сарын 10

ouytnuud bid uls turd arai oroogui baigaa ch Gantumur saidiigaa Ardchilsan namiin darga boloosoi gej husej bna

0  |  0
монгол(107.167.113.34) 2017 оны 01 сарын 10

Гантөмөр Мүүний талаар тайлбар хийгээч...

0  |  0
Davaa(66.181.191.251) 2017 оны 01 сарын 10

Ubsin humuusiin sanaag guitsehgui muuhai horon tsaanaa neg

0  |  0
зочин(202.9.41.205) 2017 оны 01 сарын 10

Мууны Насанбаяр, Увсынхаас өөр хүнийг тоодоггүй хуурамч хүн

0  |  0
ээээ(119.40.100.66) 2017 оны 01 сарын 10

Жинхэнэ худлаа гар даа

0  |  0
ааааааа(202.9.43.43) 2017 оны 01 сарын 10

энэ тав тавуулаа монгол улсад огт хэрэггүй =))

0  |  0
zorig(202.70.46.207) 2017 оны 01 сарын 10

Zov hun shuu, ardchilsan namiig shinechilj chadhaar zaluu gj bodoj bn

0  |  0
zorig(202.70.46.207) 2017 оны 01 сарын 10

Zov hun shuu, ardchilsan namiig shinechilj chadhaar zaluu gj bodoj bn

0  |  0
Энэ увс хэрэггуй(81.247.156.157) 2017 оны 01 сарын 10

УВСын Энэ пизда Хар амиа хичээсэн хунд тусалдаггуй Хогийн Новш шуу. 4жил сайд хийж увсаа оор ХУНИЙГ тооддоггуй пизда шуу

0  |  0
Top