Хөдөөнийхнийг хотоос хөөцгөөе!!!

2017 оны 01 сарын 12

Өө яагаав, нөгөө утаагаа л ярих гэж байна. Уршигт муу утаа угаараасаа гадна угаасаа л их хор уршигтай юм. Утааны талаар ярьсан, хэлсэн, хэлэлцүүлэг зохиосон, түүнд оролцсон болгон өнөөдөр олны доог тохуу, шүүмжлэлийн бай болоод дууслаа.

Image result for Оюунхорол утаа

Онлайнаар дүүрэн Д.Оюунхорол сайдаар оролдсон хүмүүс. "Унтаад байна, үгүй угаасаа ингэдгийн", "Сэрээд байна, үгүй угаасаа унтаагүй", "Уурласан байна, үгүй нүдээ л аньсан байна"... гэх мэт. Амны бай л гэж үүнийг хэлэх байх. За энэ ч бас яахав, Элбэгээ Ерөнхийлөгийг хүртэл энэ сэдэв тойрсонгүй. "Утааны талаар буруу ярилаа", "Утаа ярих гэж ирсэн юмуу өөрийгөө магтах гэж ирсэн юм уу", "Зүрх сэтгэлд нь мөнхөд оршдог ч гэх шиг, тийм байсан юм бол утааны эсрэг тэмцэхэд яасан юм"... гэх мэт зах хязгааргүй шүүмжлэл хөврөх. Эцэстээ энэ шүүмжлэл явсаар "Ерөнхийлөгч өө, Та битгий солиор" гэх нийтлэл хүртэл бичигдээд сошиалаар түгэж харагдах. Элбэгээ, Оюунхорол энэ өдрүүдэд ийнхүү "Утааны баатрууд" болж орхив.

Image result for Су.Батболд утаа

Харин тэдний өмнөхөн Нийслэлийн Засаг дарга Су. Батболдын шийдвэр түүнийг "Утааны баатар" бас болгосон. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд "Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай" захирамжаар Орон нутгаас Улаанбаатар руу шилжихийг 2018 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох болсон. Бүдүүн тоймоор хэлбэл, хөдөөнийхөн хотод амьдарч болохгүй гэсэн үг л дээ. Ингэснээр шилжин суурьших хүний эрхийг хязгаарлаж байгаа ч үүнээс өөр арга байхгүй гэдгийг Су дарга учирласан. 

Image result for утаа эсрэг ээж аавууд

Харин Су даргын өмнөхөн "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ынхан Сүхийн талбайд сүртэй жагсаал хийснээрээ "Утааны баатар"-аар цоллуулах болов. Төр засагтаа тунисан тэд " Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ " хэмээн уриа лоозон барьж, улс төрчдөд шаардлага хүргүүлж эхлэв. Нийгмийн болохгүй, бүтэхгүйд бухимдлаа ийнхүү идэвхтэйгээр илэрхийлж байгаа нь сайн хэрэг ч бүх бурууг төр засаг руу чиглүүлж, чичилсэн нь хэтэрхий туйлшрал гэлтэй. 

Популизмаар биш бодитоор тэмцье

Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн түшээд, түмэн олныг энэ цаг үеийн "Утааны баатар" болгоход хүргэсэн УТАА-ны уг үндэс чухам юу юм бэ. Та бидний хараалыг идээд байгаа Элбэгээ ерөнхийлагч үү, амны бай болоод байгаа Д.Оюунхорол сайд уу, эрэлхэг баатрын дүр эсгэгч "Утааны эсрэг ээж, аавуудын" ТББ-ынхан уу. Үгүй л байхгүй юу. 

Утаа юунаас үүсэж, яагаад ийм хэмжээнд хүрчихэв гэдгийг бид популизмаар бус бодитоор харах цаг болсон. Энэ олон мянган хүн Элбэгээ, Оюунхорол, ээж аавуудын тухай ярьж суухын оронд утаатай өөрсдөө л тэмцэх хэрэгтэй. Утаа үүсгэгчийн 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын яндангийн утаа гэж байгаа. Тэгэхээр нэг ч болов янданг цөөлж байж л бид утааг бодитоор багасгаж чадна. Уриа лоозон бариад улсын ерөнхийлөгчөө зүхэж сууснаас хамаагүй дээр шүү. Иймээс утаа үүсгээд байгаа тэр "Яндангийн эзэд" орон сууцанд орохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэдний хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас нь бодлогоор дэмжих хэрэгтэй. Ийм л аян өрнүүлж байж бид сая утаатай жинхэнэ утгаар нь тэмцэж байгаа юм. Гэснээс "Яндангийн эзэд"-ийн ихэнх нь хөдөөнийнхөн гэдгийг судлаад Су дарга захирамж гаргачихсан гэж байгаа. Хатуухан хэлье, утаагүй болохын тулд Хөдөөнийхнийг хотоос хөөсөн ч яадаг юм. Угаасаа бидний амьдарч буй капиталист нийгмийн мөн чанар нь чадаж байгаадаа боломж олгодог, чадахгүй байгаагаа шахдаг хуультай биз дээ.

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(202.55.191.130) 2017 оны 01 сарын 15

oyunhorliin nud hiisen zurag yostoi goy

0  |  0
Zochin(150.129.143.14) 2017 оны 01 сарын 12

Gol shaltgaan ny hotiig toirson yaduu ajilgui humuusiin buhel buten armi bii boljee, Singapore-t 2 saya Singa dollartai humuusiig irej suurshihiigzevsheerdeg, hotod ch gesen bosgo baimaar yum, hotod irej amdrahiig urialan duudsan ny ugaas buruu

0  |  0
Иргэн(139.5.218.117) 2017 оны 01 сарын 12

Гэр хорооллынхон бидний эсрэг 20-н хэдэн жил химийн зэвсэг хэрэглэлээ. Одоо нялцганахгүй үүнийг төрийн хатуу гараар зогсоох ёстой.

0  |  0
shaltgaan baina(124.126.136.65) 2017 оны 01 сарын 12

Ugaasaa shaltgaan ni tov todorhoi asuudliig boditoi arga hemjee avch shiidehiin orond shou hiij nuurs hotolbor, utaagui zuuh geh saihan nereer biznes hiij Altanhuyagiinhan halaasaa duurgesen bizdee. Ali ch uls ornii niisleld uguul irged bii.Nuudellen irseded yamar neg hyazgaarelalt tavidag. Oor muj hotoos iregseded sar bur tatvar nogduulah geh meteer zohitsuuldag. Odoogoos 26 jiliin emne odoogiin eronhiilogch EB hun ooroo ooriinhoo amidrah gazriig songoh erhtei gesneer l onoodor UB hot utaan baatar bolson tul tuuniig haraahad ch bagdana.Haraah shalgaan ch baina.

0  |  0
bi(103.242.47.2) 2017 оны 01 сарын 12

Уг нь гаргасан шийдвэр зөвөө зөв.Нэг хэсгээ өөрсдөө ч хордоод ер нь хот руу хуйлрахаа больцгоо до.Бид хөдөө амьдрад болр л бн.Ажил олдохгүй хулгай дээрэм хийгээд л мал маллаачээ.

0  |  0
Top