Лу.Гантөмөр: Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Ардчилсан намын даргыг сонгох санал хураалтын өдөр ойртсоор байна. Таван нэр дэвшигчээс боловсрол, ёс жудаг, зохион байгуулах, удирдах чадвараараа эрс ялгардаг гэх эрхмээр БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр тодроод буй. Түүнийг энэ намын ирээдүйн өнгө, итгэл найдвар гэж гишүүд, дэмжигчид нь харж байна.Мөн Лу.Гантөмөрийг намын даргаар сонгогдвол энэ сонгууль шударга, үнэн болсонд итгэнэ гэхч хүмүүс байгаа юм. Ингээд түүний сонгуулийн сунгааны үеэр олон нийтэд хандаж хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэе.

1. Мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэхэд өвөг дээдсээс маань үлдээсэн давтагдашгүй өв, соёл, зан заншил асар чухал нөлөөтэй

2. Хүүхэд чинь ямар ч сайн багштай байсан хамаагүй хамгийн том багш бол аав та өөрөө! Ээж та өөрөө! Аав, ээжүүд би өөрөө ямар хүн бэ гэдгээ эхлээд харах хэрэгтэй.

3. Бидний цорын ганц хөгжлийн гарц бол мэдлэг, оюун ухаан, боловсрол.

4. Эх орон гэж цээжээ дэлдэж байгаа популистууд бол хамгийн хуурамч хүмүүс. Би тэдний хэнд нь ч итгэхгүй.

5. Мэдлэг оюун ухаан бол эрх мэдэл, эд баялаг, эв нэгдэл, хариуцлага, хөгжил, бүх зүйл! Шинэ үе биднээс цоо шинэ бодлого нэхэж байна

6. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

7. Бид залуу үеэ боловсролтой, зөв хүн болгоход бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

8. Өнөөдөр та хоосон хонож болно. Ирээдүйд хоосон хонох 100 өдөр битгий ирээсэй гэж эцсийн сохор зоосоо хүүдийнхээ боловсролд зарцуул.

 9. 20-р зууны хөгжлийн бодлого 21-р зуунд гологдож байна. Шинэ үе биднээс цоо шинэ бодлого нэхэж байна!

10. Бид гэрлийн чухлыг харанхуйд орж байж л мэдэрдэг. Үүнтэй адил эрх чөлөөний үнэ цэнийг дарангуйлалд автахаараа л ойлгодог.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатраа(64.62.175.29) 2017 оны 01 сарын 16

Дэмжиж байна Энэ залууг л сонгох хэрэгэтэй дээ.

0  |  0
Zochin(1.239.133.156) 2017 оны 01 сарын 15

Yuch medehgui bjl geed bhiin amidarlaara tuulhaas ilvv yahiin ungursun jilvvded yu hiisiin ali deer vedl oyutan bhad minl ulain tsaim uur dvvreg bhadl uuriihuu toirog deer awaachij songuuli uguuldegl nuhur bsan tegj vhen hatan garj ireed yuch hiigeed bgaan nohoin baas

0  |  0
зочин(202.179.31.57) 2017 оны 01 сарын 15

дэмжиж байгаа

0  |  0
Үнэн (210.123.64.65) 2017 оны 01 сарын 14

Хуучин муу аргаа авч үлдэх гэж элдвээр гүтгэж тэмцэж байна.

0  |  0
Үнэн (210.123.64.65) 2017 оны 01 сарын 14

Хуучин муу аргаа авч үлдэх гэж элдвээр гүтгэж тэмцэж байна.

0  |  0
Би(202.9.41.69) 2017 оны 01 сарын 14

Гантөмөр чи болио юу хийж чаддаг гэж худлаа үлгэр ярьж байгаа юм бэ. Шаал худалч амьтан. Боловсролыг самарчв %-( хаячихаад

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 01 сарын 14

Манай боловсролын системыг хорхойтой араандаа зууцан байгаам байна

0  |  0
Bagsh(112.72.11.123) 2017 оны 01 сарын 14

Tiim ee eks saidIgarashi demjij bna Ta mundag udirdagch tand itgej bnaa

0  |  0
gegee(202.70.46.210) 2017 оны 01 сарын 14

Chuham daa. Medehgui baij yugaa bichne ve. Bolovsrol medlegguigeer uls ornii hugjil devshliig yariad ch hereggui zuv uzel bodoltoi mundag hun shuu. Amjilt

0  |  0
Myangaa(203.91.115.46) 2017 оны 01 сарын 14

:-bd :-bd

0  |  0
болиочээ(66.181.185.86) 2017 оны 01 сарын 13

%-( [-X өнгөрсөн 26- жилд тархи угаачихаад 12-16 онд үүнийгээ хийхгүй яагаав? гантөмөр өө? чи хэзээ ч чадахгүй.

0  |  0
Top