Үе мөчний өвчнийг сарын дотор эмчлэх арга

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Үе мөчний өвчнөөс хэн ч,тэр бүү хэл тамирчид,байнгын хөдөлгөөнтэй амьдралын хэв шинж баримталдаг хүмүүс ч тойрон гарах баталгаа байдаггүй.

Учир нь цаг хугацаа нас нэмэхийн хэрээр яс, булчин шөрмөс, зөөлөн эдийг нийлүүлдэг коллаген синтез бие махбодид байгалийн хуулиар багасч байдагт оршино.Энэ коллагены ачаар үе мөч уян хатан, бат бөх байдлаа хадгалж байдаг юм.
Азаар үе мөчний өвдөлтийн эсрэг ясны бат бэх байдлыг хангах, ясны зөөлөн эдийг нөхөн төлжүүлдэг шалгарсан арга байдаг юм байна. Ардын энэхүү аргын үр дунг зөвхөн уламжлалт анагаах төдийгүй шинжлэх ухаан хулээн зөвшөөрсөн байдаг.

ЖЕЛАТИН- Таныг үе мөчний хуурайшил, өвдөлтөөс ангижруулж, танд хөдөлгөөний эрх чөлөөг бэлэглэнэ. Желатиныг доорхи аргуудаар эмчилгээнд хэрэглэж болно.

1. Шөнө унтахын өмнө 100гр хүйтэн усанд 5 гр желатин хутгаад хонуул.Өглөө хөөж бөмбийсөн желатин дээр 100 гр бүлээн ус хольж бүхэл желатины хэсэг үлдэхгүй болтол хутган халаана.Гэхдээ буцалгаж болохгүй.Ийнхүү бэлтгэсэн үе мөчний эмээ өглөөний цайнаас хагас цагийн өмнө уугаарай.Амт нь таатай биш бол жүржийн шүүс бага зэрэг нэмээд ууж болно.
Желатин “С” витаминтай хоршихоороо биед сайн шингэдэг тул нохойн хошууны шүүс,таблеткэн С витаминтай хамт хэрэглэж болно.

Эмчилгээний хугацаа-1 САР

2. СҮҮГЭЭР ЖЕЛЕ/цэлцэгнуур/ БЭЛДЭХ

150 гр хуйтэн сүүнд 2 ц/х желатин хийн хутгаж,хөөж бөмбийтөл нь 1 цаг орчим тавь.Амт оруулахын тул жаахан зөгийн бал,сахар нэмж болно.Желатин бөмбийгөөд ирэхээр тасралтгүй хутган халаана буцалгаж болохгүй.Хөрснийх нь дараа хөргөгчинд хийж хэрэглэнэ.
Эмчилгээний хугацаа-21 хоног

3. ЖЕЛАТИНТАЙ КОМПРЕСС

Юм чанаж бэлдэх хүсэлгуй бол желатинтай компрессийг ашиглаж болно.Үүний тулд эхлээд,өргөн бинтийг халуун усанд норгож базна.
Өвчтэй үе мөчин дээрээ бинтийг хэдэн үе давхарлаж тавих бөгөөд ингэхдээ үе бүрийн завсар хуурай желатин цацаж хийж өгнө.
Гадуур нь гялгар уутаар бүрж тогтоогоорой.
Ийм компресс нь зөвхөн үе мөчний өвдөлтийг зогсоох бөгөөд желатин дотроосоо хэрэглэж чадахгуй хүмүүст тохиромжтой юм.

Эмчилгээний хугацаа-1 САР

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(106.102.0.106) 2023 оны 10 сарын 18

Желатин гэж юу юум бэ хаанаас олох боломжтой вэ?

1  |  0
Top