Алан хядагчийн утасны кодыг “Apple”-ийн туслалцаагүйгээр нээж чадлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 15

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Сан Бернардиногийн алан хядагч эхнэр нөхрийн гар утасны кодыг “Apple”-ийн туслалцаагүйгээр нээж чадсанаа зарлалаа. ХМТ-ны хэвлэлийн төлөөлөгч Дэвид Баудич энэ талаар мэдээлсэн байна. Тэрээр “Яаж, хэрхэн нээсэн талаар нарийвчлан ярих боломжгүй. “Apple”-ийн хувьд үүсгэсэн зарга нь хуулийн хүрээнд үргэлжилж байгаа” хэмээн мэдэгджээ.

Эхнэр, нөхөр Фарук гэгч 2015 оны 12 дугаар сард Калифорни мужийн Сан Бернардино хотод галт зэвсгээр 14 хүний аминд хүрсэн билээ. Лалын ариун дайны үзэлд автсан эхнэр, нөхөр хоёр алан хядагчийг хэргийн газар дээр цагдаагийнхан буудаж устган, аюулгүй болгосон. Холбооны мөрдөх товчоо тэдний хэрэглэж байсан “i Phone” гар утсанд чухал мэдээлэл хадгалагдаж байж магадгүй хэмээн “Apple” фирмээс тусламж хүссэн ч татгалзсан хариу авч, асуудал шүүхдээ хүртэл даамжирсан юм. Одоо харин АНУ-ын Хууль зүйн яам эргээд “Apple”-ийг шүүхэд өгөхөөр болжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(188.64.243.212) 2017 оны 01 сарын 18

manai teddy giihen murduh tovchoo . bolvol yasiiiin

0  |  0
Apple (103.57.92.144) 2017 оны 01 сарын 14

Манай teddy төвд очоод л кодыг ньгаргуулан шдээ...ямар асуудал байна...кккк

0  |  0
Top