Л.Гантөмөр: Үе солигдоход хагарал тэмцэл ах нартай хамт тайзнаас бууна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 14

  Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа ид үедээ өрнөж байна. Намын гишүүдийн зүгээс залуу нэр дэвшигчдээ ихээхэн дэмжиж буй гэсэн мэдээлэл бий. Тухайлбал хотын гишүүд Л.Гантөмөрт ам сайтай байгаа ажээ. Учир нь намаа шинэчлэх, жирийн гишүүдэд эрх мэдлийг өгөх шинэ үе гарч ирэх цаг болсон гэдэг мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж буй нь гишүүдийн дэмжлэгийг авахад хүрсэн байна.

Л.Гантөмөр “Ардчилсан намд үе солигдох цаг болсон. Үе солигдоход хагарал тэмцэл ах нартай хамт тайцнаас бууна. Хэдхэн хоногт Ардчилсан намын 176 000 гишүүн бүртгэлээ сэргээж, шинээр элсчээ. Би энэ намыг гишүүдэд нь өгөхөөр зорьж яваа. Заавал гишүүдээрээ хэлэлцүүлж, гишүүдээсээ асууж байж аливаа шийдвэр нь гардаг эв нэгдэлтэй намын төлөө ажиллана” гэсэн юм. Сонгуулийн санал хураалт энэ сарын 29-нд орон даяар явагдана.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.38.71) 2017 оны 01 сарын 15

Engiin hunii tuvshin ruu hariutslagiig doosh n unagaah bol muu leadership. Uuruu hariutslaga huleehgui bid nar bugdeeree shiidesen sh dee gedeg zusar arga. Ers esreg bn.

0  |  0
соёлхүү(150.129.141.220) 2017 оны 01 сарын 14

тайз гэж бичиж болдоггүй юм болов уу. байц гэвэл хад асга, байз гэвэл хүлээ мүлээ гэсэн үг биз дээ

0  |  0
Top