Цэцэрлэгүүд цас мөсний баяраа тэмдэглэж аваргаа тодрууллаа

2017 оны 01 сарын 17

Монгол улсын засгийн газрын 05 тогтоолын дагуу хүн амын бие бялдарын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Биеийн тамир спортын газраас СӨБ-ын дундах"Цэнгэг агаар-эм" цас мөсний баярыг зохион явууллаа.Тус тэмцээнд 2,3,4,5,6,7,8,11,12,14-р цэцэрлэгийн 100 гаран багш ажилчид албан хаагчид цасны хөлбөмбөг, мөсөн шагай, олс таталт, чаргатай буухиа гэсэн 4 төрлөөр өрсөлдөж аваргаа тодрууллаа.Тэмцээн өрсөлдөөнтөй болж 1-р байранд П.Нансалмаа эрхлэгчтэй 7дугаар цэцэрлэгийн хамт олон,2-р байранд Улсын тэргүүний 14-р цэцэрлэгийн хамт олон,3-р байранд Д.Цогоо эрхлэгчтэй 4-р цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.Тус тэмцээнд түрүүлж шилжин явах цомын эзэн болсон 7-р цэцэрлэгийн хамт олон дараа жилийн цас мөсний баярыг биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top