Архинд хордсон аймшигт хэргүүд

2017 оны 01 сарын 17

2017 оны 1 дүгээр сар

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, гурав нь газар дээрээ хоёр иргэн нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Тэднийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэргийн газраас "Найрсаг" нэртэй архины шил, "Гайхмаараа" шил арчигч бодис олдсон байна. Нас барсан байрны сантехникч болон манаач, үйлчлэгч байсан, нэг нь эмэгтэй байсан гэж эх сурвалж мэдээлж байна.

Хэргийн газарт нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацадсан байна. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхэлжээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг НМХГ-аас анхааруулав. Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.  Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөл яаралтай хуралдаж ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт УБХЦГ, НМХГ, НЭМГ, НОБГ-ын албан хаагчид багтжээ. Тэд ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.

2016 оны 11 дүгээр сарын 24

23 хүн хордож, дөрөв нь нас барав

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км/ Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид 11.24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон тухай дуудлагыг 11.25-ний өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авчээ. Нийт 23 хүн өртөж, дөрвөн хүн нас барж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтанд, долоон хүн гэртээ хяналтанд орж эмчлүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг 11.27-ны өдрийн 00:00 цагт  Дорнод аймаг руу явсан газар дээр нь ажиллаж байгаа юм.

2014 оны 2 дугаар сар

“Арслант” архинд дөрвөн иргэн амиа алдав

 Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, “Энэрэл” эмнэлэгт дөрвөн иргэн архинд хордон ирж, эмчлүүлж байгаад нас баржээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байв. Нас барсан иргэд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт, үйлдвэрлэлийн төвд амьдардаг бөгөөд хог түүж амьдралаа залгуулдаг байжээ. Урьдчилсан байдлаар дөрвөн иргэнийг “Арслант” гэх архинд хордсон болохыг нь тогтоосон юм. 


2008 он

Image result for Азийн чоно 

 Нийслэлийн Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордон нас барж, 22 хүн хүнд, хөнгөнөөр хордсон ноцтой хэрэг 2007-2008 онд шилжих үеэр гарч байсан.“Метапалас” компаний шатахууны найрлагад орох онцгой хортой бодис болох 600 литр метилийн спирт, 200 литр изомилийн спиртийг Замын-Үүдийн гаалийн байцаагчаар “яриулан” боомт дахь гаальд мэдүүлэлгүйгээр хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. Хууль бусаар оруулж ирсэн техникийн спиртээ А-80 бензинтэй холиход найрахгүй байсан учир 2006 оны арваннэгдүгээр сараас 2007 оны мөн үе хүртэл хадгалж байгаад “Азийн чоно” компанид зарсан. Ингээд техникийн спирт “Азийн чоно” компанийн “Гүн галуут” гэх архины үйлдвэрт орсноор “Бугат хангай”, “Аньст”, “Хэрлэн”, “Чингэс” зэрэг архи болон хэрэглэгчдэд очсон аж. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бамбар(202.21.110.94) 2017 оны 01 сарын 19

Ажилд орое хийе бүтээе гэсэн залуус ажил хайсаар зэвэрлээ. Залуус чадахгүйдээ биш танилгүйдээ ажилд орж чадахгүй байна. Хагас зуун жил нэг суудалд мөнхөрсөн, ялзарсан /ялангуяа авгай нар/ одоо болиосой. Хойч үеээ ажиллах боломж олгочих л доо. Та нарын тэтгэвэр жирийн ажилчдын цалингаас хамаагүй өндөр тогтоно шүү дээ. Шуналыг хүн дарж л зогсооно, хүний хүсэл шунал хязгааргүй гэсэн шүү.

0  |  0
бамбар(202.21.110.94) 2017 оны 01 сарын 19

МХЕГ-т ажиллагсад өөрсдийгээ татварын мөнгөөр цалинждаг, ард түмний эрүүл аюулгүй амьдралын төлөө ажиллах ёстой хүмүүс гэдгээ ойлгодоггүй. Ажилд ороход ажлын байрны тодорхойлолт гэж баймаар юмаа, тэдэнд хэрэг болгож цаг гаргаж танилцуулах хэрэгтэй. Шалгалт хийх ёстой, хүн дарамтлах ёстой гээд үеийн үед цусанд нь шингэсэн хүмүүс байдаг. Уг нь ажлаа номоор нь, шударга, байнгын үйл ажиллагаатай хийдэг бол ийм хүний аминд хүрсэн зүйл гарахгүй байх байсан. Заавал хүн үхэхээр л арьсаа хамгаалах гэж бөөн шалгалт болох юмаа. МХЕГ-г шинэ залуу боловсон хүчнээр шинэчлэх нь хамгийн зөв алхам.

0  |  0
бамбар(202.21.110.94) 2017 оны 01 сарын 19

МХЕГ-т ажиллагсад өөрсдийгээ татварын мөнгөөр цалинждаг, ард түмний эрүүл аюулгүй амьдралын төлөө ажиллах ёстой хүмүүс гэдгээ ойлгодоггүй. Ажилд ороход ажлын байрны тодорхойлолт гэж баймаар юмаа, тэдэнд хэрэг болгож цаг гаргаж танилцуулах хэрэгтэй. Шалгалт хийх ёстой, хүн дарамтлах ёстой гээд үеийн үед цусанд нь шингэсэн хүмүүс байдаг. Уг нь ажлаа номоор нь, шударга, байнгын үйл ажиллагаатай хийдэг бол ийм хүний аминд хүрсэн зүйл гарахгүй байх байсан. Заавал хүн үхэхээр л арьсаа хамгаалах гэж бөөн шалгалт болох юмаа. МХЕГ-г шинэ залуу боловсон хүчнээр шинэчлэх нь хамгийн зөв алхам.

0  |  0
Зочин(217.170.201.106) 2017 оны 01 сарын 17

Ажлаа хийдэггүй Мэргэжлийн хяналтын байж байгаа царай нь энэ юм. Ганц чаддаг юм нь хүнд суртал гаргах замаар дарамт учруулж мөнгө салгах. Хамгийн гайхалтай нь хүнд суртал, дарамт зэргээр гаршсан байцаагч нь ёс ч юм шиг ёр ч юм шиг дэвшиж тэнгэрийн амьтан болдог нь үнэхээр муу ёрын. Одоогоо жил гаруйн өмнө Буянт-Ухаа боомтоор орж ирж ирсэн Хилэм Ост ХХК-ны 200 мянга гаруй жараахайг шалгасан байцаагч Б.Отгонцэцэг хүнд суртал гаргаж дарамтлах замаар бусад байгууллага хувь хүмүүстэй хуйвалдаж хил нэвтрүүлэхгүй байсны улмаас бүгд үхэж үрэгдэж үлэмж хэмжээний хохирол учирсан билээ.

0  |  0
Top