Баян-Өлгийнхөн нэр дэвшигчиддээ ташуур бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

  Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Баян-Өлгий аймагт ажилласан. Нэр дэвшигчдэд аймгийн намын гишүүд нь ташуур бэлэглэсэн байна. Намынхаа даргад өрсөлдөгчидөд амжилт хүсч, ташуурдуулсан мэт эрч хүчтэй ажиллахыг хүсчээ.

АН-ын дарга З.Энхболд анх нэр дэвшигч нартаа Алунгоо эхийн сургаалийг санаж эв нэгдэлтэй сум мэт явахыг бэлэгдэж сум бэлэглэсэн. “Сумтай тав” ийнхүү ташууртай болсон байна. Тэдэнд мөн бусад аймгийн намын хорооныхон ч дурсгалын зүйл гардуулсан сонирхол татахуйц бэлэг олон байгаа аж. Дархан хотноо хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн намаас “Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болгон хадгалуулсан юм. 

Намын даргын сонгуулийн санал хураалт 10 хоногийн дараа болох юм. 

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top