Далайн дээрэмчин ХЯТАД ЭМЭГТЭЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Далайн дээрэмчин гэхээр яагаад ч юм нэг нүдээ хар даавуугаар таглаж, этгээд малгай өмссөн, ширүүн дориун төрхтэй, модон хөлтэй эрээр төсөөлөгддөг.

Харин Хятадын нэр цууд гарсан далайн дээрэмчдийн ахлагч Чжэн Ши гэх бүсгүйн тухай та сонсож байсан уу. Түүний удирдлага дор хоёр мянган хөлөг , ойролцоогоор 70 мянга орчим далайчид байжээ.

Чжэн Шиг Наполеон болон адмирал Нильсонтой тэнцэхүйц удирдагч байсан гэх түүх байпаг. Түүний тухай Европт мэддэггүй байв. Харин Алс Дорнод , Хятадын хойгоос Өмнөд Хятад хүртэлх асар уудам нутгийн хүн ард домог болгон ярьцгаадаг байжээ.

1801 онд далайн дээрэмчдийн орогнодог Кантон гэх газар 26 настай Чжэн Шим эмсийн хүрээлэнд байв.

Тэнд далайн дээрэмчдийн ахлагч азарган чоно хэмээгч Чжэн И тэй учирсан ба түүний гоо царай ихэд таалагдан , далайн хөлөгт дандаа хамт байж чадах эсэхийг асуун нөхцөл байдлыг зөвшөөрөхөд түүнийг эхнэрээ болгосон байдаг.

Зургаан жилийн турш хосууд Өмнөд Хятадын далайн бүх өрсөлдөгчөө устгаж 400 хөлгийг олзлон авч өөрийн болгов.

1807 онд Чжэн И нас барж Чжэн Ши (Чжэн овогт ) бүх удирдлагыг гартаа авчээ.

Шинэ ахмадын хууль дүрэм хатуу чанд байсанд түүний эсрэг дээрэмчид бослого гаргахыг оролдсон ч нам дарагдаж, жинхэнэ армийн диктатур тогтоон, эсэргүүцсэн хэнийг ч цаазлан хороодог байжээ.

Түүний дараах үе далайн дээрэмчдийн хамгийн амгалан үе байсан гэдэг.

1808 оны нэгдүгээр сард Хятадын их хааны далайн цэргийн флот дээрэмчдийн эсрэг тэмцэл хийв.

Зальтай ухаалаг бүсгүйн сөрөг ажиллагаа амжилттай болж хааны 60 хөлөг онгоцыг булаан авсан ба Хааны их флотын адмирал амиа хорложээ.

1810 оны Дөрөвдүгээр сард дийлдэшгүй хүчит бүсгүйд энх тайвны гэрээ санал болгосон байдаг.

Үүнийг тэр зөвшөөрсөн юм.

Тийнхүү энхийн гэрээ байгуулснаар 17-80 мянга орчим дээрэмчдэд өршөөл үзүүлэн чөлөөлж, үүнээс хойш Хятадын далайн дээрэмчдийн үйл ажиллагаа зогсолтонд орсон байна.

Чжэн Ши 69 нас насалж, өөрийн амьдралаа дуусан дуустал хууль ёсны дагуу хувийн том зочид буудалдаа мөрийтэй тоглоом, эмсийн хүрээлэн ажиллуулж, хангалуун амьдарсан гэдэг. 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.119.138) 2017 оны 01 сарын 20

:-w

0  |  0
Top