Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар цас орно

2017 оны 01 сарын 21

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чанга хэвээр байна.            

2017.01.21-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.  

2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 2017 оны 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв  

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top