Британийн ханхүү орон гэргүй залуустай хамт гүйв

2017 оны 01 сарын 27

Британийн ханхүү Харри пүрэв гарагт Лондон хотын “Running Charity” байгууллагаас зохион байгуулдаг гүйлтэнд оролцжээ. “Running Charity” байгууллага нь 16-25 насны орон гэргүй болон ядуу хүүхэд залууст дэмжлэг үзүүлдэг аж. Тус байгууллагын үйл ажиллагаанд оролцсон 32 настай ханхүү Харри орон гэргүй залуустай хамт хоёр км замыг туулахдаа тэдэнд амьдрах урам зориг өгч, тун энгийн дотноор ярилцжээ.

Түүнчлэн скуат дасгал хийж, байгууллагын албан тасалгаанд тавьсан гүнж Дианагийн зургийг харж инээмсэглэл тодруулжээ.

Ханхүү Харриг Лондонд өсвөр залуу үеийнхэнд дэмжлэг үзүүлж байх энэ цаг үед түүний найз бүсгүй Меган Маркл Энэтхэгийн Мумбай хотноо Дэлхийн зөн Канад байгууллагаас хэрэгжүүлж буй залуу охидын эрүүл мэндийн хөтөлбөрийг таниулж явна.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top