Дорнод: “Хүн амын эрүүл мэнд хөтөлбөр”-ийн хүрээнд бэлгэвчний автомат машиныг байрлууллаа

2017 оны 02 сарын 10

Аймгийн Засаг даргын 2016 оны А/135 тоот захирамжийн дагуу “ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл зан үйлд сургах үйл ажиллагааны дагуу “Арвис Системс” ХХК-ийн үйлдвэрлэсэн бэлгэвчний автомат машиныг “Хэрлэн” зочид буудлын угтах танхимд байрлуулан ажиллаж байна. Уг автомат машин нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд 3 ширхэгтэй Trust бэлгэвч 1000 – 1500 төгрөгийн үнэтэйгээр худалдан авах боломжтой юм. Ашиглах заавар нь автомат машин дээр дэлгэрэнгүй байгаа бөгөөд заавартай танилцсаны дараа үйлдэл хийгээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsog(59.153.115.155) 2017 оны 03 сарын 12

ene zasag dargiig mash xurdan aimgaasaa xooj uavuul munag noxort oor xiix yum tolgoid ni orj ireegyi yum baix daa

0  |  0
Top