Монголын ганцхан ЖИНХЭНЭ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 13

Сүүлийн үед Монголын эмэгтэй улс төрчид нэлээд шүүмжлэлд өртөх болсон билээ. Үлгэр дууриал авчихаар эмэгтэй улс төрч байхгүй байгаа нь энэ парламэнтийн нэг сул тал хэмээн олон нийт үзэж байна. Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламэнт учир нийгэмд хандсан олон талт үйл ажиллагаа явуулна гэдэгт иргэд нэлээд итгэсэн ч хувийн соёл, биеэ авч явах байдлаараа нийгэмд асуудал дагуулаад байна. Харин үүнд яруу найрагч Хулганайн Тэргэл сэтгэгдлээ илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Монголын түүхэнд байсан ганцхан гайхалтай жинхэнэ тэргүүн хатагтай гэх алдарт тэнцэх чин сэтгэлтэй хүн бол АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВА л байсан юм байна гэж би боддог. Зүс нь монгол биш атал зүрх сэтгэл нь Монголын үрсийн төлөө цохилж элдвээр хэлэгдэж явсан ч ихийг үлдээсэн хүн дээ бидэнд.

Монголын хөгжлийн төлөө ,Монгол хүний төлөө зүрх сэтгэл нь цохилсон жинхэнэ бахадмаар хатагтай.
Харин Монголчууд бид түүнд төмөр хогийн нүүрээ харуулж, төрхөмд нь хорон гашуун үгээр хангалттай занчин үдсэн дээ.

Чойном, Дашбалбар бол яруу найрагч бишээ гэж ирээд ичихгүй үгүйсгэсэн мундаг элийрэгчидтэй адил энэ хүнийг үгүйсгэе гээд Найрамдал зуслан, Пионерын ордон, Хуримын ордон, Хөгжим бүжгийн сургууль, 3, 4- р хорооллыг бүгдийг нурааж газрын хөрснөөс арчиж байж л үгүйсгэнэ дээ.

Ядруу зутруу амьдралаар үлдсэн насаа өөрийн эх орондоо эдлээд энэ хорвоогоос буцатлаа Монголын төлөө ,Монголын хүүхдүүдийн төлөө зовнисоор хорвоог орхисон гэдэг энэ хүн.


Үүнээс хойш өчнөөн харваас л Монгол эмэгтэй нар төрийн тэргүүний дэргэд байв. Хаана байна тэр гайхуулдаг Монгол эмэгтэйн хатан ухаан чинь тэгээд?

Чойном найрагчийн хэлсэнчлэн ҮНЭН ГЭЖ ХААНА БАЙНА ,ҮЗЧИХЭЭД ЭРГҮҮЛЭЭД ӨГӨЕ ...гэдэг шиг .

Гайхалтай биш юмаа гэхэд дөнгүүр сэтгэл гаргасан Монгол эхнэрийг нэрлээд өгөөч таминь ээ. Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдоржийн хажууд байсан хатан ухаантан нараас. Хэнийг нь энэ хүн шиг шүтэх вэ бид.

Ийм байж л ичихгүй Монголчууд бид л мундаг, Монгол эмэгтэйчүүд л ганцаараа хатан ухаантай гэж ирээд элийрцгээх. Суралцацгаавал яасан юм бэ бусдаас. Өөрсдөө ухаан, сэтгэл муутай байж алийн болгон дөвийлгөсөөр байх вэ бусдаас өөрийгөө дээр тавьж.

Үнэхээр жинхэнэ хатан ухаантай нэг ч болох нээ улс төрч эмэгтэйг, төрийн тэргүүний ухаан төгс гэргийг олж үзэх юмсан амьд даа.

Энэ яваа насандаа ганц мундаг хатан ухаант тэргүүн хатагтай ,төрийн түшээ, сайдыг харахсан. Биширч бахадмаар байна Монгол эмэгтэйгээр. Харагдаж үзэгдэж өгдөггүй айхтар тэр хатан ухааныг чинь харчих юмсан .Үзээд хараад баясах шүтэх заяа байна уу бидэнд ер нь та минь ээ. Их хурлын гишүүд, сайд дарга хийж байгаа гайхалтай хатан ухаантай эмэгтэйчүүдээ нэрлээд өгнө үү. Их хурлын гишүүдийн ард "нуугдаад" сууж байдаг тэр мундаг хатан ухаантай бүсгүйчүүдийн гайхалтай ухаанаас нь жаахан хэлтэрхийг ч болохноо олж үзэхсэн.

Үзчихээд ,магтчихаад, бахадчихаад өгөе бүгдээрээ таминь ээ. 

Эсрэгээрээ л болхи, мунхаг, сэтгэлгүйг нь л харахгүйсэн гэхэд л харагдаад байх юм. Яахаараа ч харагдаж өгдөггүй нууцын авдарт дараастай айхтар хатан ухаан байдаг юм. Одоо шинээр сонгогдох ерөнхийлөгч гуайн эхнэр нь нууж хаагаад байлгүй тэр хатан ухаанаа нэг харуулаад өгөөсэй билээ дээ гэж л залбирах юм даа. Өөрсдөөсөө ичих юм даа. Ямар улс гэхээрээ ийм наад захын эхийн сэтгэл, энэрэл хайрыг үзүүлчих ганц эмэгтэй олддоггүй юм энэ улс оронд. Эх орноо гэх чин сэтгэлд нээх сүртэй хатан ухаан мухаан хэрэггүй ш дээ уг нь бол. 

Үр хүүхэддээ мууг хүсдэггүй сэтгэлийнхээ өчүүхээн хэлтэрхийг түмний төлөө жаахан ил гаргачихад л болоод явчихна шүү дээ "Хатан" ухаантан нараас минь.

Хороо ч зуур, өөрсдөө ч баяж, гэхдээ бас ард түмэн улс орноо жаахан ч атугай бод. Ядаж энэ хөшөө болон үлдсэн ухаант Орос бүсгүйгээс суралцаасай.  Энэ хүн бидэнд эхийн сэтгэлээр хандсан юмаа.Гайхуулах ухаанаас илүү гайхамшигтай эхийн сэтгэл агуу уужим даа уг нь бол. Эх орныхоо төлөө гаргаж чадахгүй хатан ухаан, эхийн сэтгэлээр ч яалтай. Эрх мэдэлтэй байсаар байж зүгээр л нэг гэрийн авгай байхыг хэн ч чадна шүү дээ. 

Харин энэ хүн шиг байх ямар амархангүй вэ гэдгийг өнгөрсөн дөрвөн ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын эхнэрүүд, улсын их хурлын эмэгтэй гишүүдээс хангалттай харагдана.

Бүгдээрээ нийлээд ч эрх мэдэлтэй байсан байгаа Монгол эмэгтэйтэйчүүд энэ хүний хөлийн чигчий хуруунд ч хүрэхээрийг хийсэнгүй ээ. Ийм байж л нэг л их эхийн ач , хатан ухаан дуу шүлэг, залхмаар гэж. Ядаж үнэнд ойр амьдрахсан. Өөрсдийгөө дөвийлгөн магтаж бахдаж, өрөөлийг доош хийх маань дэндлээ. Өөрсдөөсөө ичиж амьдарцгаая. Миний лав бөгс улайж байна өөрсдөөсөө ичсэндээ. Таных яадгийг би мэдэхгүй. Монгол эмэгтэйтэйчүүд бид бүр улам, жинхэнэ нүдэнд харагдахуйц, гарт баригдахаар мундаг болмоор байна. Ялангуяа эрх мэдэлд хүрсэн нь.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol irgen(202.70.46.215) 2017 оны 02 сарын 21

Unen unen

0  |  0
Зочин(139.5.217.126) 2017 оны 02 сарын 15

Тэр хүний гарт эрх мэдэл бүрэн утгаараа байсан. Мөн тэр хүнд хийе бүтээе, амьдарч байгаа орноо, улсын дайтай болгъё гэсэн чин хүсэл сэтгэл байсан юмаа. Одоо цагийнх шиг өөрт ашиггүй бол хөдөлдөггүй. Хийе гэж бодсон ч эрх мэдэл нь хомс, Араасаа түм түмэн хардлага сэрдлэг дагуулсан энэ цаг үед ямар ажил бүтэх вэ дээ. Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээгээ харчихсан байхад захиргаадалт гэдэг үг жаахан ч гэсэн хэрэгтэй байгаа юм даа. Гэхдээ энэ миний л бодол л доо

0  |  0
zochin(202.70.46.217) 2017 оны 02 сарын 14

Bal dargiin maani ehner buy aimgiin turuh gazar,buy sumdiin tsetserleg surguuliig barij baiguulahad ulemj IH gaviyatai hundee tiim terguun hatagtaig bid denduu muuhai gomdooson doo

0  |  0
Бат(202.9.41.173) 2017 оны 02 сарын 14

Манжийн дарлалаас дөнгөж чөлөөлөгдөөд л Их Оросын саварт эргэлт буцалтгүй орсноо Монголчууд өдийд мэддэг болчихсон баймаар. Оросод дагаар ороогүй бол Агуу Хятад биднийг залгичихсан, Халх Монгол бусад ястанууд гэж юу ч үлдэхгүй бараг хумхийн тоос болох байсан биз ээ. Тэр үеийн удирдагчид Оростой шадарлаж, тэр байтугай Цэдэнбал гуай Орос авгайтай болж, Оросыг туйлбартай дагасан нь хожиж, Монголчууд өдий зэрэгтэй үлдсэнээ хатуу ойлго, байнга санаж яв, бас хэзээ ч бүү март. Орос Хятадын савраас бид хэзээ ч гарч чадахгүй. Энэ хоёртой ухаантайхан түншилж, алтан дундчыг барих.

0  |  0
наран(66.181.188.32) 2017 оны 02 сарын 14

Тэргэл зөвийг харж бичиж ээ Дэмжиж бна

0  |  0
Үнэн(66.181.180.44) 2017 оны 02 сарын 13

Филатоватай бусад ерөнхийлөгчийн эхнэрүүдийг харьцуулах аргагүй. Энэ хүн Монголчуудын төлөө олон зүйл хийсэн. Гэтэл Энхбаярын эхнэр Цолмон гэхэд л өөрийгөө чанга хүн, Оросуудын шоронд судалгаа хийсэн, рецидивистүүдтэй уулзаж учирч явсан ч гэх шиг, бусад ерөнхийлгчийн эхнэрүүд нь шавар бурхан шиг амьд үхсэн нь мэдэгдэхгүй хүмүүс байсан.

0  |  0
Лхамаа(122.201.31.121) 2017 оны 02 сарын 13

Тэр их хийсэн хүн шүү дэмжнээ

0  |  0
777777(202.179.29.136) 2017 оны 02 сарын 13

Jinhen unen gevel ene

0  |  0
Дөрвөд(82.72.118.104) 2017 оны 02 сарын 13

Энэ тэргэл гэгч тэнэг *** чинь харин ой гутаачихлаа. Эргүү эргүү гэхэд арай ч дээ. Чи дөрвөд үү. Өмхий дөрвөд Цэдэнбал монголчуудыг оросын өлмийд сөхрүүлж байсныхаа шанд монголгуудын толгой дээр 44 жил шээсэн. Хэрэв монгол хүн байсан бол удаан тэсэхгүй нь ойлгомжтой

0  |  0
guest(202.9.40.87) 2017 оны 02 сарын 13

Ховдогийн гай Очирбатын авгай цэвэлмаа гэж нэг балиар авгай байгаа....

0  |  0
Zochin(66.181.190.142) 2017 оны 02 сарын 13

Er ni ene xoеr xun ix yum xiisen shuu dee odoonii luivarchdiig bodvol.yamar ch l baisan oorsdoo ulsiin yum luivardaj xulgailj ed xorongotei boloogui l baix tegsen chin bas Tsedenbal dargiig xelmegduulsen baigaa yumaa

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 02 сарын 13

ТИЙМЭЭ, ЖИНХЭНЭ ТЭРГҮҮН ХАДАГТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ.

0  |  0
иргэн(202.9.40.218) 2017 оны 02 сарын 13

Зөв шүү. Мэдлэгтэй, чадвартай хүн бол нүүр бардам хийх юмаа хийгээд явдаг.

0  |  0
хатан ухаан(142.234.73.99) 2017 оны 02 сарын 13

зөв шүү мэдлэггүй хялбар аргаар хүний ард нуугдаж амьд яваа эмсд юуны хатан ухаан байхав дээ

0  |  0
zochin(66.181.177.253) 2017 оны 02 сарын 13

ZA BITGII DARANGUYLAGCHDAA , DIKTATORYN NIIGMEE SANAGALDAAD BAYTSGAA , DURAKUUD

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 02 сарын 13

Хийж бүтээх биш хажуугийнэгнээсээ илүү гарч санаа амрах ганц ухаан л Монголд байдаг

0  |  0
00(66.181.170.226) 2017 оны 02 сарын 13

яг үнэн Жинхэнэ төрийн тэргүүн хадагтай бол Цэдэнбал Филотова л юм

0  |  0
Zochin(99.138.173.1) 2017 оны 02 сарын 13

Daanch uuruu nuur ulaimaar hachin avgai

0  |  0
Zochin(99.138.173.1) 2017 оны 02 сарын 13

Unen bichsen bn shu

0  |  0
Top