Хайр өнөөдөр дэргэд биш сошиалд гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

Өнөөдөр дурлалт хосын хайрын өдөр буюу Гэгээн Валентины баяр. Дурлалт хосууд энэ баярыг 13-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн. 

Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баярын тухай түүхээс цухас дурдвал, Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн  баяр юм. Манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2 сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Ийн Европ тивд үүссэн түүхтэй энэхүү баярыг Монголын залуучууд ч ихээхэн ач холбогдол өгч чухал баярын нэг хэмээн үзсээр ирсэн. Магадгүй энэ өдөр муудалцсан хосууд хувьд эвлэрэх, эсвэл хэн нэгэнд сэтгэлээ илчлэх, харин бусдын хувьд хайр сэтгэлээ улам бататгах өдөр байх. Энэ ч үүднээс өнөөдөр хаа сайгүй хайрын үгс хөвөрч, бэлэг сэлт бэлтгэн  хайрын баяраа тэмдэглэхээр залуус зэхэж байна. Гэвч яг л энэ  өдөр шиг өдөр бүр  хосууд биедээ хайраа илчилж өдөр бүр валентин шиг мэт баярлуулж яагаад болдоггүй юм бол гэсэн бодол эрхгүй сэтгэлийг гижигдэв. “Би чамайгаа өдөр бүр илүү ихээр, өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна” хэмээн Розмонд Жерард нэгэнтээ хэлсэн байдаг. Ганц өдрийн валентин болдгоороо болоод л өнгөрнө. Харин ганц насны хайр, хань тань өдөр бүр та, бидний  дэргэд  байна.

Хүмүүс биесээ хаа сайгүй "Хайраа" гэж дууддаг болоход "Хайр гудамжинд гарлаа" гэсэн үг гэж нэгэн мэргэн хүн айлдсан байдаг. Түүн шиг өнөөдөр хайр сошиалд гарчээ. Гуньсан гутарсан,аль эсвэл хайрандаа бялхсан хүмүүсийн сэтгэгдэл сошиал орчноор дүүрсэн нь  ихгүй нэгийг хэлэхэд хүргэв.

Хэний ч мэдэхгүй харийнх ламын баярыг тэмдэглэх гэхээсээ илүүтэй өдөр бүр дэргэдээ байгаа хайртаа хүнээ хайрлаж байя залуусаа. 

Эзэнтэй, эзэнгүй хаягласан хайрын үгсээ сошиалд сийрүүлэхийн оронд хайртай хүнийхээ нүд рүү нь хараад хэлэх зориг зүрхтэй байя залуусаа. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хайрла(37.201.243.138) 2017 оны 02 сарын 14

Өнөөдөр ганцхан биш өдөр бүр хайрла гэж байна шүү залуусаа

0  |  0
зочин(43.243.161.74) 2017 оны 02 сарын 14

УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896

0  |  0
Top