Хамгийн их хуурамчаар хийгддэг тамхи нь “Прима”

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

Олон улсын бизнес судалгааны TNS компани ОХУ-д хамгийн их хуурамчаар үйлдвэрлэгддэг тамхиар “Прима”-г нэрлэлээ. Монголд ч хэрэглэгч ихтэй байдаг энэ брэндийг хуурамчаар үйлдвэрлэх явдал  огцом нэмэгдсэн байна. Зах зээлд борлуулагдаж байгаа “Прима” тамхины 60 хувь нь хуурамч болохыг TNS тогтоосон гэнэ. Өөрөөр хэлбэл, хуурамч нь жинхэнээсээ их хэмжээтэй нийлүүлэгдэх болжээ. Өмнө нь “Winston”,  “Bond Street” тамхины хуурамч хувилбар есөн хувьд хүрч байсан нь дээд амжилт гэж тооцогдож байжээ.  JTI (“Winston”, “Sobranie” брэнд) компанийн ерөнхийлөгч Сергей Киселевын хэлснээр, энэ нь тамхины үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой гэнэ. Онцгой албан татвар өсч, үнэ нэмэгдэх үед ард түмний эрэлт илүү хямд үнэтэй тамхи руу шилждэг байна. Харин хуурамч тамхи үйлдвэрлэгд хамгийн их худалдан авагчтай тамхийг сонгож үйлдвэрлэдэг ажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top