З.Нарантуяа АН-ын дэд даргад өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

 Ардчилсан нам VII их хурлаараа намын дүрмээ баталж, шинэ намын даргаа батламжилсан. Намын дүрэмд хоёр ч дэд даргатай байхаар тусгажээ. Дүрмэнд тусгаснаар намын Үндэсний бодлогын хорооны хурлаар намын дэд дарга нарыг олонхийн саналаар тодруулах юм байна. Үндэсний бодлогын хороо 380 гишүүнтэй байх юм. Намын дэд даргад өрсөлдөхөө УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдэгдээд байна. Тэрээр “Би АН-ын дэд даргад өрсөлдөх бодолтой байгаа. УИХ-ын бодлого үйл ажиллагааг гишүүдэдээ тайлагнах, эргэх холбоотой ажиллах үүднээс гишүүдээсээ нэгийг нь дэд даргаар сонгох зүйтэй байх. Мөн намын эмэгтэйчүүдээ төлөөлөх үүднээс нэгийг нь эмэгтэй даргатай байлгах ёстой гэж үзэж байна” гэжээ.

Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Эмэгтэй сайн эдийн засагчдын нэг юм. Энэ үүднээсээ намын даргад дэмжигдэх магадлал өндөр. Мөн намын дэд даргад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өрсөлдөх мэдээлэл байгаа юм. Намын ҮБХ ирэх гуравдугаар сард хуралдах юм байна. 

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.115) 2017 оны 02 сарын 16

Кнопоо зөв дарж сураа юу.

0  |  0
Иргэн(103.229.121.104) 2017 оны 02 сарын 15

Энэ эмэгтэй харагдаж байгаа шигээ хүн биш.

0  |  0
Zochin(59.153.114.48) 2017 оны 02 сарын 15

Demjij baina , amjilt husie

0  |  0
os(202.9.41.91) 2017 оны 02 сарын 15

zuv songolt bolno.

0  |  0
zochin(202.9.41.238) 2017 оны 02 сарын 15

demjnee

0  |  0
дорж(202.126.91.151) 2017 оны 02 сарын 15

энэ эмэгтэй л тохирох байх даа. Одонтуяа албан тушаалд их дуртай, даахгүй нохой булуу хураана гэгчээр урдах ажлаа сайн хийсэн нь дээр лдээ. Засаг даргын ажил ч их шүү. Тэр далдага нохой Батзандан ч туйлбаргүй дээр нь ялаас зугтаж энэ намд шжргасан, сүүлд ирсэн нөхөр дөө. харин энэ эмэгтэй сөрөг хүчний төлөөлөл ч гэсэн үндсэндээ зөв тууштай, алдаа дутагдлыг гарах арга замтай нь ярьж шүүмжлээд байгаа харагддаг,тулхтай бас нүдэнд дулаахан ,зөв харьцаатай хүн юм шиг э

0  |  0
Ggg(66.181.184.157) 2017 оны 02 сарын 15

Uuriin tolgoigui salbadai

0  |  0
Z(103.26.195.8) 2017 оны 02 сарын 15

MASH ZUV MASH SAIHAN SONGOLT BOLNO

0  |  0
Z(103.26.195.8) 2017 оны 02 сарын 15

MASH ZUV MASH SAIHAN SONGOLT BOLNO

0  |  0
Top