Хэргийн мөрөөр: Гэр бүлээрээ архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн бололтой

2017 оны 02 сарын 15

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн ням гаригийн шөнө буюу энэ сарын 12-нд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг тус дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол хороолол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Энэ талаар дэлгэрүүлэн  хүргэж байна.

Галын улмаас бус гадны нөлөөтэй байсныг тогтоожээ

Хүн амины онц ноцтой хэрэг гарсан тухай мэдээлэл цагдаагийн газар энэ сарын 12-ний шөнө ирсэн байна. Тодруулбал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлагыг цагдаа нар авсан даруйдаа шалгасан байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр тул тус дүүргийн цагдаа нар хэргийн газар очсон байна. Харин шалгалтын явцад галын улмаас хүмүүсийн амь нас хохироогүй, гадны нөлөөтэй байсныг олж илрүүлсэн байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top