”G time”сүлжээний бизнесийг шалгуулах хүсэлт гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

 

Иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес сүүлийн үед газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.
 
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат бөгөөд тэрээр пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулж улмаар зугтах гэж оролдсон байдаг. Тодруулбал, Ж.Маратад Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч  түүнтэй хамт хил гарахыг завдсан найман этгээдийг  энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.

Уг сүлжээнд итгэн Эрдэнэт хотын иргэд хохироод байгаа тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан шаардлага хүргүүллээ.
Тэрээр "Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автагдаж, бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд автан эдийн засаг, эд материалын хохирол авах нөхцөл бүрдэж эхэлсэн тухай иргэдээс гомдол санал маш их ирж байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан шаардлага хүргүүллээ" гэжээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top