В.Путин Ерөнхий сайдаасаа илүү орлого олжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд Ерөнхий сайд Д.Медведевээс илүү ашигтай ажиллажээ. Хойд хөршийн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг Кремлийн албан ёсны сайтад тавигдсан байна.

В.Путин 2016 онд 8.891 сая рублийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Түүний орлого 2014 онд 3.6 сая рубль байсан бол 2015 оноос 7.654 сая болж огцом нэмэгдсэн байдаг. Хачирхалтай нь хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь үүнийг цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг өгч байжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогоос гадна эзэмшил хөрөнгө мөн бичигддэг. В.Путины нэр дээр 1500 м/кв газар, 77 м/кв орон сууц, ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, “Нива”, “Скиф” гэсэн дөрвөн автомашин бүртгэлтэй байдаг аж.  

Харин Ерөнхий сайд Д.Медведев орлогоо 8.8 сая гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь В.Путины орлогоос 91 мянган рублиэр бага байгаа юм. Түүний орлого мөн Ерөнхийлөгчийнхтэй адилаар сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдсэн байна. 2013 онд 4.2 сая рублийн орлоготой байсан бол 2015 онд найман сая болж байжээ. Д.Медведев 4700 м/кв газар, нийслэл Москва хотын төв хэсэгт 367.8 м/кв орон сууцтайгаас гадна ГАЗ-20, ГАЗ-21 машинтай аж.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top