Биокомбинат ТӨҮГ-ын техникийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцлээ

2017 оны 02 сарын 21

Унгар Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинат ТӨҮГ-ын техникийн шинэчлэлийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга тэргүүтэй хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Улс төрийн зөвлөх Балинт Томбор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа/2017.02.16/

Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Л.Баяртулга Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд Монгол Унгарын найрсаг уламжлалт харилцааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-ын  шинэчлэлийн ажил эцэслэн зурагдаж цаашид уг хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэхэд чухал үйл явдал болсныг онцоллоо. Мөн хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд  онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Талууд уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-н шинэчлэлийн ажлыг урагшлуулах ажлын хүрээнд ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий Хамтарсан дэд техникийн Ажлын хэсгийг яаралтай байгуулан хамтран ажиллах, ТЭЗҮ боловсруулах ажлын санхүүжилтийг олох талаар судлах, Ажлын даалгавар, төсөлд оролцох компаниудад тавигдах шаардлагын дагуу түлхүүр гардуулах нөхцөлөөр олон улсын нээлттэй тендер шалгаруулах зэрэг томоохон асуудлуудын талаар санал солилцож тохиролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top