Монгол дээлээ Хятадуудад доромжлуулах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 22

Нүүдэлчин Монгол ард түмэн "Өвлийн гурван сарыг өнтэй давж, урин хавартай золголоо" хэмээн бэлгэдэн өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ өдрүүдэд хүн бүр баярын бэлтгэлээ базаан их хот хөл хөдөлгөөнд дарагдаж байна. Монгол ахуй соёлыг нэвт шингээсэн үндэсний баярын гоёлын хувцас нь яах аргагүй монгол дээл. Эгэл ардаас эхлээд эрхэм дээдэс бүгд үндэсний дээл хувцсаараа гоёдог. 

Монголчууд үндэсний хувцсандаа түүх соёл, зан заншил, эртний төрт ёсны уламжлаа шингээн урлаж, "Бүтэх төрийн бүс, мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл" хэмээн дээдлэн хүндэтгэн ирсэн түүхтэй. 

Энэ хэрээр үндэсний хувцасны загвар нэлээд баяжиж буй орчин үед тухайн жилийн загварын чиг хандлагад үндэслэн гоёлоо сонгодог болоод удаж байна. Орчин үеийн өнгө загвар бүхий өөрийн  хүссэн хийц загвараар монгол дээлээ урлуулж эсвэл худалдан авдаг. Гэвч чоно борооноор гэгчээр дэлхийд хосгүй монгол дээлийг Хятадууд хүртэл дуурайлган хийж  буцаагаад бидэнд зарж байгаа нь сэтгэл эмзэглүүлмээр.

Одоогоос  хэдэн жилийн өмнө Хятадууд монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүллээ хэмээн ярьж байсан ч тэгээд л мартагдсан. "Хятадын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье" хэмээн баяр баярын өмнө лоозон мэт хэлдэг ч иргэд өөрсдийн санхүү боломжид тохируулан хятадын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг нь бидний дунд бичигдээгүй хууль болжээ. Үнэ боломжийн болоод сонголт өргөн худалдааны төв бол мэдээж Олон улсын Нарантуул зах. Энд монгол дээл өнгө, загварын төрөл бүрээр зарагдаж байгаа хэдий ч урдаас оруулж ирсэн гэх дуураймал, хэлбэр хийц муутай даавуу, силкнелон зэрэг материалаар хүннү захтай болон босоо захтай дээл цөөнгүй зарагдаж байгаа нь харамсал төрүүлэв. 

Аливаа улс үндэстний оршин тогтхохуйн эх үндэс нь өвөг дээдсээс хэдэн зуун жил уламжлагдан ирсэн эдийн болон оюуны соёл байдаг гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз ээ. Япончууд кимоногоо, Солонгосчууд Хангүг үндэсний хувцсаа хэрэглэж өөрсдийн үүх түүхээ түгээн дэлгэрүүлж байхад манайд зөвхөн баяр ёслолын хувцас төдий болон хувирч байгаа нь ийн  хятадуудын "өгөөш" болж буй мэт. 

Угтаа бид зөвхөн баяр ёслолын үеэр бус өдөр тутамдаа үндэсний хувцсаа өмсөж залуу шинэ үедээ түгээн дэлгэрүүлэх аваас дэлхийд өөрсдийгөө сурталчлах бүрэн боломжтой. Учир нь Их Британийн сэтгүүлч, загварын салбарын акул, 1988 оноос хойш алдарт Vogue сэтгүүлийн редактороор ажиллаж буй Анна Винтур монгол дээлийг ихэд таалан өмссөн байдаг. "Монгол дээл ихээр таалагдсан, удахгүй монгол хувцасны эрин эхэлнэ" хэмээн тэрээр хэлсэн байдаг.  Мөн ОХУ-ын дизайнер Ася Козина Монгол дээлийг цаасаар урлаж, ОХУ-ын Сургут хотын урлагийн музейд "Кукляндия" нэртэй үзэсгэлэн гаргаж, монгол хатдын хувцсаар олны анхаарлыг татсан удаатай. Тэрээр "Монгол үндэсний хувцас үнэхээр чамин. Тэдний гоёлын нарийн хийц, дүрс, хэлбэрээс уран бүтээлдээ ашигласан" хэмээн ярьсан бий. 

Энэ хэрээр сүүлийн үед Европын томоохон загварын тайзнуудад монгол дээлний хийц загварыг шингээсэн загварын хувцаснууд харагдах болсон нь цөөнгүй.  Тэр дундаа Миучча Прада-Prada гэх мэт загварын акулууд Монгол дээлний хээ, угалз, деталиудыг шинэ загварын хувцаснууддаа шингээх болсон нь монгол дээлний гайхамшгийг тэд олж харсан л лавтай. Ирээдүйн хувцасны өнгө агуулгыг тодорхойлох онцлогтой хувцас гэдгийг дэлхийн хүмүүс анзаараад байхад дэвжих төрийн дээлээ  Хятадаас оруулж ирж байгаа бид  үл хүндэтгэлтэй хандаж буйн  илт шинж биз ээ. Хүчирхэг улс орны соёл хувцсаар нь түгэж байдгийг санаж монгол дээлээ түгээн дэлгэрүүлье.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
777(202.179.27.152) 2017 оны 02 сарын 23

Яг монгол дээл гэж стандрт байна уу? Азийн бараг бүх улс үндэсний хувцас гээд дээл өмсдөг юм бишүү???Хүннү дээл гээд л байсан, Солонгос,япон, хятад-тайван-эндхэгийн зарим хэсэг,латин америкын зарим улс,европын азитай залгаа хэсэг улсын ард түмэн одоо хүртэл өмөссөөр л, захтайг нь болхоор манжийн эрэхшээлд байсан бүх улс, тэхээр нэг их туйлшираад дэмий юм биш үү????

0  |  0
0000(103.20.152.50) 2017 оны 02 сарын 23

бидний арчаа муутайн л шинж.торго , юу юу ч билээ баахан солонууд нь хэтэрхий үнэтэй дээл хийж тэр нь их хурлын гишүүн сайд дарга дучид жүжигчид л өмсөж байна. массдаа таарсан загвар хийц сайтай хямд төсөр зардлаар бүтсэн дээл нэг ч алга.ер нь монгол ч санаа эх орон ч зүтгэл гэдэг юм хаашаа алга болчих воо

0  |  0
aa(203.91.115.40) 2017 оны 02 сарын 23

hohineeeeee, oorsdoo hiigeed uildverleed ard irgedee hyamd deeleer hangaj chadahgyi biznesee hujaa nart aldaj bval hohi chini ee gej heliye dee. undesnii uildverlegch nart

0  |  0
ggg(122.201.22.101) 2017 оны 02 сарын 23

ipman geed kinon deer deel omsdog sh dee dandaa deel omsdog hyataduud

0  |  0
Туул(202.131.250.130) 2017 оны 02 сарын 22

Манайхан үндэсний үйлдвэрээ дэмжих гэхээр арай л үнэтэй болоод бна энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.

0  |  0
irgen.(202.179.29.151) 2017 оны 02 сарын 22

Narantuuliin hudaldaachid ta nar mongol hvmvvs ym bol ym bodmoor ym. Heden haltar tugrugnii ashig harj chanargvi hiits zagwar muutai mongol deel nertei deelnvvdiig awchirah hereggvi l bga ym da. Mongolchuud mini hudaldaj awhaas tatgalzah heregtei.

0  |  0
бил(202.179.31.126) 2017 оны 02 сарын 22

үндэсний соёлоо бодож байгаа бол менежментийг нь зохицуулах хэрэгтэй шүү өнөөдөр ард түмний орлого хэд билээ дээлний үнэ хэд билээ

0  |  0
бил(202.179.31.126) 2017 оны 02 сарын 22

үндэсний соёлоо бодож байгаа бол менежментийг нь зохицуулах хэрэгтэй шүү өнөөдөр ард түмний орлого хэд билээ дээлний үнэ хэд билээ

0  |  0
би(202.179.31.126) 2017 оны 02 сарын 22

шударгаар ажил хийж цалин авч байгаа хүмүүс ийм үнэтэй дээл авч чадахуу

0  |  0
би(202.179.31.126) 2017 оны 02 сарын 22

шударгаар ажил хийж цалин авч байгаа хүмүүс ийм үнэтэй дээл авч чадахуу

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 02 сарын 22

та нар угаасаа хужаа нараар доромжлуулж байхдаа таарсан пизда нар шүү дээ. монголчууд бол хятадуудын дэвсгэр шүү дээ.

0  |  0
V(202.9.40.155) 2017 оны 02 сарын 22

UGAASAA HUJAA GARALTAI YUM CHINI,ZUGEER AYATAIHAN UMUD TSAMTS UMUSUJ CHADAHGUI YUU NI BOLOHGUI BAINA,ZAAVAL HUJAA BOLOH GEEED BAIHIN

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 02 сарын 22

Evropchuud ene manai kostum gedeggui biz dee

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 02 сарын 22

Evropchuud ene manai kostum gedeggui biz dee

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 02 сарын 22

Evropchuud ene manai kostum gedeggui biz dee

0  |  0
trtr(202.21.106.150) 2017 оны 02 сарын 22

muuhai bol hun avahgui bailgui dee.ug ni bol mongolchuud bugd deelee oyod umschihdug baisan yum.odoo oyodog hun ni tsuun une undur bolson.yastan bolgon uur uur deeltei dee.

0  |  0
хийрхэл гэж үүнийг х(59.153.113.28) 2017 оны 02 сарын 22

Өвөр монголчууд дээлээ хийсэн л байна.Түүнийг нь манай наймаачид авчираад зарж л байна.Гое,чанартай үнэтэйг хийлгээд өмсөх нь өмсөн л биз Яачихав. Хүн ер нь хөнжлийнхээ хэрээр л холоо жийнэ.хүн бүр өөрийн гэсэн өнгө загварын мэдрэмжтэй.авах нэг нь авна биз.Энүүнийг нэг их сүржигнэж хийргэх нь угтаа тэнэглэл

0  |  0
дэмийрэх хэрэггүй(59.153.113.28) 2017 оны 02 сарын 22

Бид чинь илэрь нэхийгаар л дээл хийж өмсдөг байгаа биздээ.Торго,дурданг хятадаас ангид бодох арга байхгүй. хэдэн мянган жилиийн түүхтэй бараа л даа.Бид хятадаас авч гоё дээл хийж өмсдөг байсан үнэнвМонгол дээлний Ялихь ялихгүй асуудлыг дандаа улс хоорондын маргаан байдлаар бичихээ больчих л доо.Тэгж яривал хятадийн үндэсний хуцас нь дээл гээд хэлчихэд нэг их зөрөхгүй байх. Манайханы дээл гээд нэрэлсэн хувцас нь ахуй амьдарлын хэвшил,үндэстэн ястны зан заншилөөр өөр өөрийн өнгө төрөхөөрөө л хөгжөөд ирсэн зүйл. Хятад гэхэд дээлийг бүслэхгүй хомойрмойдоо урт оноотой байсан жишээтэй

0  |  0
Zochin(122.201.22.234) 2017 оны 02 сарын 22

Naimaachid ochij zahialj hiilgej oriluulj irj bgaashuudee naimaachid avahgui bol hyataduud yu gej hiih vedee

0  |  0
goo(211.36.150.161) 2017 оны 02 сарын 22

Bosoo zahtai mongol deel hyatad huvtsasnii zah yumuu mongol zah yumuu oilgohgui bn.mongol deeliig yanz bureer evdelj uurchilhuu bolimoor yum tegvel mongol deelnii utga aldagdana bizde.esvel manjiin darlald bhda

0  |  0
гайхмаар(59.153.113.28) 2017 оны 02 сарын 22

Бид чинь ямар гээчийн этгээд,сонин зантай хүмүүс вэ!Савангийн худалдагч л гэхэд энэ хятадын саван муу, солонгосынх нь сайн гэх ,харсаар байтал хятад ханзнай давуу өмдийг солонгосын чанартай бараа гээд ичихгүй сурталдаад байх нь үнэхээр гайхмаар. хөршөө мууллаа ,солонгосыг магтлаа гээд ямар ашиг байдаг юм бол гэх бодол төрлөө.Тэгээд бүр ичихгүй солонгос хятад нь адилхан ханзаар бичдэг гээд байгаа юм даа. Хятадаас өөр бичигтэй гэхээр бүр мэтгээд боловсралын яамнаас батлагдсан гээд бүр улайран мэтгэх гээч. Цэл зулуухан эмэгтэйг хараад харамсах ,сэтгэл төрсөн.

0  |  0
Turul. (113.52.112.16) 2017 оны 02 сарын 22

Surtei yum be. Er ni bol Mongol deelnii ug garal ni hyatadaas garaltai yumshdee.

0  |  0
uher teneg(202.179.27.155) 2017 оны 02 сарын 22

teneg pz bn

0  |  0
цццццц(122.201.25.46) 2017 оны 02 сарын 22

Хоёрын хооронд тэнэг юмаар улс төржиж байх юм зах зээлийнхээ жамаар л явж байгаа асуудал шүү дээ тэнэг минэээ

0  |  0
МОНГОЛ(202.21.98.166) 2017 оны 02 сарын 22

ХЯТАДУУД БАЙТУГАЙ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ЭЛДЭВ ХЭВ МАЯГ ОРУУЛЖ ГУТААГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЖИШЭЭ НЬ ДОЛГОРСҮРЭНГИЙН ДАГВАДОРЖ

0  |  0
Zochin(122.201.22.234) 2017 оны 02 сарын 22

Naimaachidtaigaa changatgaachee

0  |  0
Irgen(66.86.108.202) 2017 оны 02 сарын 22

Naimaachid oruulnaa boli hil Gaali deer oruulahgui baih heregtei

0  |  0
Top