Өнөөдөр Битүүний урд өдөр буюу ”Тоос гөвдөг өдөр”

2017 оны 02 сарын 25

Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо засан сэргээн, бэлдэж эхэлдэг. Түүнчлэн шинийн 29 буюу Битүүний урд өдрийг "Тоос гөвдөг өдөр" хэмээн нэрийдэж гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй байж шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээдэг.

Түүнчлэн сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтацгаахыг чухалчилна.

Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан, хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Тиймдээ ч одоо ч гэсэн хөдөөний айл өрхүүд бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгөх, бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чаналцах зэрэг тусч байдлаа хадгалсаар байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг(66.181.185.130) 2017 оны 02 сарын 25

Өнөөдөр битүүн биш. Маргааш шүү

0  |  0
ogii(202.70.46.210) 2017 оны 02 сарын 25

Tiiim ^:)^

0  |  0
ogii(202.70.46.210) 2017 оны 02 сарын 25

Tiiim ^:)^

0  |  0
Top