”Миний өвөө Пунцагийн Жасрай” шинэ номын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 26

 Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан "Миний өвөө Пунцагийн Жасрай" хэмээх ном туурвин бичиж, өнөөдөр шинэ номынхоо нээлтийг хийлээ.

Энэхүү номонд шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан Пунцагийн Жасрай хэмээх эрхэм хүний  бага залуу нас, удам судар, амжилт бүтээлийнх нь талаар өгүүлэх бөгөөд түүний талаар нэр хүндтэй эрхмүүд хэрхэн дүгнэн бичсэнийг унших боломжтой.

П.Жасрай гуайн зээ охин Аюушийн Ариунзаяа хувьд 2016 оноос Монгол Улсын Үндэсний статистикийн  хорооны даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмчиг Баярцогт(202.126.88.106) 2022 оны 10 сарын 28

Төр засагын албыг хоёр үгүй сэтгэлээр авч явсан холч сэтгэлгээтэй хорт шуналгүй,эгэл нэг төрийн түшээ болсон ховорхон хүн байсаныг тод санаж байна.Миний аав дээр хань Дуламсүрэн эгчийн хамт ЕС болсон хойноо цагаан сараар ирж золгож явсан эгэл нэгэн хүндээ.

0  |  0
зочин(66.181.178.101) 2017 оны 03 сарын 07

Жасрай жинхэнэ улс төрч, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, 1990 оны эхээр улс орныг эдийн засгийн хүнд байдлаас гаргаж чадсан, шуналгүй, улс орны эрх ашгийг 1-рт тавьж чадсан, нэр цэвэр хүн. Одоо үед ийм улс төрч ховор байх шүү

0  |  0
зочин(103.57.92.46) 2017 оны 02 сарын 26

Жасрай гуай ганц охинтой байсан гэж нэгэнтээ дурсаж байв. Түүний охин нь юм бна. Болж дээ өвөөдөө номын суварга босгож.

0  |  0
Top