Нора: Б.Цэрэндолгорын дүр төрхийг дэлхийн моделийн зах зээл бишрэн сонирхоно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Дэлхийн контентуудыг бэлтгэн хүргэж буй "Боловсрол" телевизийн ээлжит нэвтрүүлэг болох "Mongolian next top model" шоу өчигдөр шилдгээ шалгарууллаа.

Тэмцээний турш телевиз үзэгчдийг дэлгэцний өмнө уяж чадсан тус нэвтрүүлэг ялагчаа тодруулахдаа шүүгчдийн үнэлгээнээс гадна үзэгчдийн мессэйж саналын хамт шалгаруулсан юм.

 


 

 Үзэгчдээс  хамгийн их санал авсан оролцогч  Ю.Балжидмаа байсан бол шүүгчдийн зүгээс өгсөн даалгаврын биелүүлт цуглуулсан онооноосоо шалтгаалж Б.Цэрэндолгор шилдэг оролцогчоор шалгарсан. 

Тэрбээр тэмцээний шагнал болох 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, Парис хотоор аялах эрх мн Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн  гэрээ байгуулан ажиллах эрхээр тус тус шагнуулсан юм.

Б.Цэрэндолгор  news.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Сэтгэгдэл дэндүү өндөр байна. Би ямар том мөрөөдөл, зорилготойгоор энэ тэмцээнд орж ирсэн билээ. Ард нь гарсандаа үгээр илэрхийлшгүй их баяртай байна. Монгол бол миссийн ертөнц. Тиймээс модель гэдэг мэргэжлийг арай ойлгох болоогүй байгаа. Хэрэв ойлгодог газар байсан бол ямар ч асуудал гарахгүй байх байсан. Гэхдээ яах вэ, хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм учраас би үүн дээр тайлбар хийх шаардлагагүй байх гэж бодож байна" хэмээжээ.


Учир нь үзэгчдийн зүгээс Ю.Балжидмааг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан ч бодит байдал дээр таамаглал эсрэгээрээ эргэсэн нь багагүй шүүмжийг дагуулж байгаа юм.

 Тиймээс тус шоуны  хөтлөгч, шүүгч Нора өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хамгийн гол нь энэ охин доторхи хүн нь зөв гэж дүгнэсэн юм. Ихэрхэж биеэ тоох хүүхэд биш байсан илүү өөртөө дүгнэлт хийж бусдыг сонсож бусдад өөрийгөө зөв илэрхийлж шударга бас үнэхээр дэлхийн моделийн зах зээл бишрэн сонирхох дүр төрхтэй. Ер нь хүн амжилтанд хүрэх тусмаа л даруу болж бусадтай зөв харьцаж таатай сэтгэгдэл төрүүлж ажилдаа үнэнч бөгөөд гүйцэтгэл сайтай, хором бүр өөрийгөө сайжруулна гэж хичээдэг байх учиртай. Tseku Battsengel ухаалаг юманд ул суурьтай бас бусдыг хүндэтгэж чин сэтгэл гаргаж чаддаг нь үг үйлдэлээс нь тод харагдсан." хэмээсэн бичжээ.

 

 

 

 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.107.2) 2017 оны 04 сарын 11

Дэлхийн моделийн ертөнц харах эсэхийг яаж мэдээд байнаа. Миний бодлоор бол өвөрмөц гэхээсээ Хятад маягийн эрүү хацар харагдаад байхын

0  |  0
й(202.179.27.70) 2017 оны 03 сарын 15

модел гэхээр заавал царай муутай гэдэггүй юм байгаа биздээ,Балжидмаад харин нь хоеулаа байнаааа

0  |  0
зочин(202.70.46.219) 2017 оны 03 сарын 14

Энэ шоу чинь шинэ моделийг төрж гаргах биш туршлагтай модель нарыг шилдэг 3 үлдээж анх удаага модел болох гэж бга охдын зорилго хүч хөдөлмөрийг юуч биш болгочихлоо 1 Балжидмаа монгол модел агентлэгийнх 2 Цэрэндолгор Ариунаа сүри модел 3 Номин эрдэнэ Шилмэл загварын модель юм бишүү

0  |  0
Zochin(66.181.178.208) 2017 оны 03 сарын 14

Suuldee shuud newtruulegees unendee zalhsaan shit gej unheer boloogui turshlaga dutuu, ugj bgaa shagnal ntr ni 2 iin hoorond uchuuhen, taiz ni hachin bogino zagwarin show uzuulhed tohiromjgui gazaal microfon ni ajilahgui ch bh shig dutuu dulimag yum ih bnle, yadaj shangrila giin tom zaaland surteihen yum hiichihgui dee, delhiin hemjeenii show bhad mgl chud unendee jijigduulseen, meedee ni muuhai hoshin duunuudaa duulaal, iween tetgegch geed ged heden ashigui balainuudaa zalhtal zuudend ortol reklamdsaan

0  |  0
Irgen(202.9.42.225) 2017 оны 03 сарын 14

Tserendolgor sain bsan Alxaa ni xurts daichin dajgvi demjeegvi bj bgad Svld demjsen

0  |  0
Зочин(66.181.184.119) 2017 оны 03 сарын 13

Паах модель мисс хоёрыг андуураад бх юм.Энэ чинь загварын шоу гол нь загвар зохион бvтээгчид зевхен хеерхен хvнд загвар гаргахгvй хийсэн бvтээл нь хvнд хvрэх vvднээс хэн илvv емсеж таниулах нь чухал Нора шvvгч Цээкvvг зев хэлсэн unite дvр терхтей бас даруу гэж.Монголд загвар емсехгvй гадаадад хоёр жил ажиллах хvн шvv!Балжидмаа сайхан охин би ч бас анх хеерхен талаас нь харж дэмждэг бсоон харин ёс суртахуун муу санагдсан дэлгэцээр Анужинг дарамталж гадуурхаж нас бага тvvнээс ч суралцахаар л нехер бнлээ сул талаа дэлгэн уйлж еревдvvлэх тактик хэрэглээд ч барсангvй буруу суурь тавчихлаалдаа.

0  |  0
Zochin(103.212.118.187) 2017 оны 03 сарын 13

Ene ohin yag l model doo. Delhiid ch hovorhon uvutmuts tsarai turhtei, bie haa yag l model bna lee. Model hun zaaval tsarailag baih shaardlagagui, uvurmuts bas umssun huvtssaa todotgoj ugdug, ontsgoi baih yostoi gej boddog. Nuguu 2iin tsarai baidag l tsarai, bie ni ch neg ih onts bish yum bna lee. Tserendolgort bayar hurgeye. Delhiin tavtsand garna daa chi.

0  |  0
zochin(150.129.143.95) 2017 оны 03 сарын 13

hervee dur turh tm chuhal yum bol yagaad nora uur shigee iim tsarai muutai yumiig songoh bolov za yahav tsarai tsaashaa yum bj naad tserendolgor chin heltei ustai yumuu ymr negen heleer ooriigoo torohgui taniulj chadah yumuu buhel yumiig sn hangasan bh yostoi bzdee tgeed ch ene shuult shaardlaga hangaagui yum bish vv an taminee kkk...

0  |  0
zochin (202.70.34.82) 2017 оны 03 сарын 13

Nora shuugch mundag baisan Tserendolgoriig demjij baisan , zorisondoo hurch chadah mundag ohin shig sanagdsan Baljidmaag manaihah iluu carailag geed sanalaa ogood bh shig bsan carai zus model 2 chin oor shu dee gedgiig oilgoosoi

0  |  0
uzegch(202.9.41.116) 2017 оны 03 сарын 13

ene turuulsun hun aimaar hel amtai heruulch yum shig haragdsan shuu

0  |  0
Burmaa(202.70.46.229) 2017 оны 03 сарын 13

Bi tvrvvlsen okhiniig muu gekhgvi gekhdee baljidmaa yalagdlaa geed yadiin khorwoo tsomrokhgvi delkhiid hark had l bolloo baljidmaa amjilt

0  |  0
ззззз(202.179.4.250) 2017 оны 03 сарын 13

Балжидмаа жинхэнэ монгол төрхтөй.цэрэндолгор чих, хамар нь хятад шигээ.Зураг авалт Болгон дээр Балжидмаа илүү байсан.Хүний дотрыг уншдаг болсон юм бол Нора , Оргил 2 үзмэрч болчихооч кккккккккк

0  |  0
zar(43.228.129.144) 2017 оны 03 сарын 13

Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103

0  |  0
зочин(202.179.10.174) 2017 оны 03 сарын 13

цаанаасаа аль эрт бэлдсэн шоу гэсэн энэ түрүүлсэн охиныг анх энэ тэмцээн эхэлж байхад түрүүлнэ загварын агентлагт загвар өмсдөг гээд л бас энэ шүүгчдийг нь даалгавар авсан нэг нь тааруухан гэж байхад нөгөө нь сайн гээд яриад байх юм байналээ үнэн байхаа бусад нэн ялангуяа хөдөөнөөс оролцсон батоюун,ижилцэцэгтэнгүүд,хүүхдийн ээж эд нарыг дайвар маягаар оруулсан гэсэн уг нь нэр нь загварын ертөнцөд шинэ залуусыг цоо шинээр оруулна л гээд байх шиг шал худлаа сонирхолгүй шоу

0  |  0
Шүүмж(202.170.69.98) 2017 оны 03 сарын 13

Энэ шоу дараа нь дахин хийгдвэл хөтлөгч, шүүгч нараа солих хэрэгтэй. Оргил, Нора 2-ыг лав. Нора чинь ганц өгүүлбэр зөв холбоод ярьж чадахгүй хүн юмаа. Финалын шоуны хөтлөгч эрэгтэй, эмэгтэй 2 үнэхээр хэцүү байлаа бас. Эмэгтэй нь бүүр нэг ядчихсан, хацартаа юм чихчихсэн юм шиг, яриаг нь сонсохоос дургүй хүрмээр. Мээдээ бас юув дээ. Дуулж чаддаггүй Мээдээгээ мооданд оруудах гэж ON n” Off залхаалаа. Ер нь ялалтын үе нэг л эмоцигүй, их сонин байлаа.

0  |  0
Б(46.101.190.17) 2017 оны 03 сарын 13

Зөвөө. Цэрэндолгортоо амжилт. Сайхан охин байнаа..

0  |  0
Зочин(103.9.91.35) 2017 оны 03 сарын 13

Норагийн хэлдэг зөв, Цэрэндолгор үнэхээр сайн байсан. Зөв хүн түрүүлсэн шүү. Цэрэндолгорт амжилт хүсье.

0  |  0
zochin(66.181.184.110) 2017 оны 03 сарын 13

ZA BALJIDMAA CHI BAYDAG L NEG DUR TURKH SHUU DEE ,

0  |  0
Top