“IPhone 8” гар утасны СУРАГ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

“Apple” компанийн тоуч буюу мэдрэгч технологитой “IPhone” гар утасны долдугаар үеийн загвар худалдаанд гарсан даруйд дараагийн загварыг сураг чимээ дуулдаж эхэлсэн билээ. Хэдийгээр шинэ загвар худалдаанд гараад удаагүй байгаа ч энэхүү шинэ загвар нь өмнөх загваруудын нэгэн адил хүлээлт үүсгээд байгаа юм. Урьдчилсан мэдээлүүд ч гарч эхэлжээ.

Юуны өмнө шинэ загвар iPhone 7-гийн үргэлжлэл биш, “iPhone 8” нэрээр гарч магадгүй байна.  Энэ нь дизайн болоод технологийн эрс шинэ шийдлүүдийг агуулсан гэдэг утгыг давхар илэрхийлэх бөгөөд хүлээлт үүсэхэд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл болж байна. Танд одоо хүргэх мэдээлэл 100 хувь үнэн байх баталгаа үгүй. “Apple”-ийн инженерүүд одоо ч бүтээлээ сайжруулахаар ажилласаар байгаа. Гэхдээ macrumors.com цахим хуудсанд “Баттай эх сурвалжаас авсан” гэсэн зүүлттэйгээр нийтэлсэн байсан юм.  

Шинэ загвар ерөнхийдөө iPhone 7-гийн их бие дээр суурилагдсан ч арын хэсэгт камераас өөр юу ч байхгүйгээрээ ялгагдана. Дотоод бүтцийн талаар нарийн мэдээлэл үгүй ч шат ахих бүрт илүү хүчирхэг, хурдтай, багтаамж өндөртэй болдог өмнөх уламжлал хадгалагдах нь ойлгомжтой юм. Мөн түүнчлэн анхны iPhone-оос хойш гарсан загвар бүхэн хоёр хувилбартай гардаг (2007 – iPhone, 2008 - iPhone 3G (шинэ загвар), 2009 - iPhone 3GS, 2010 -iPhone 4 (шинэ загвар), 2011 - iPhone 4s, 2012 - iPhone 5 (шинэ загвар), 2013 - iPhone 5s, 2014 - iPhone 6 болон iPhone 6 Plus (шинэ загвар) 2015 - iPhone 6s болон iPhone 6s Plus) уламжлал хадгалагдах учраас энэ жил бид “IPhone 7” болон “iPhone 7 Plus” гэсэн хоёр шинэ загварыг харах нь.

“iPhone 6” 7.3 мм, 6S” 7.1 мм байсан бол “iPhone 8” саяхан худалдаанд гарсан хамгийн нимгэн таблет болох 6.1 мм “Ipod Touch”-той бараг ижил өргөнтэй байх юм. Дуу дамжуулах үед дэвсгэр дуу чимээг дээд зэргээр арилгадаг шинэ технологийг туршиж байгаа гэнэ. Түүнчлэн, “Apple” компани “Ear Pod” чихэвчээ утасгүй болгохоор ажиллаж байгаа юм байна.

Шинэ загварын бас нэг онцлог шинж нь хосолмол дурантай камер болж байна. Хоёр камертай болсноор объектыг нэгэн зэрэг хоёр байдлаар зураглах боломжийг үүсгэж байгаа юм. Нэг камер ерөнхий дүрс авч байхад өөр камер тодорхой цэг дээр төвлөрөх боломжтой гэсэн үг.

Мөн эх сурвалжийн хэлснээр “iPhone 7 Plus”-ээс өөр бас нэг шинэ хувилбар гарч магадгүй гэх. Хэрвээ үнэн бол тэрхүү загварт дээр дурьдсан бүх давуу талууд бүгд шингэсэн байх юм.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top