Орос хэлийг хоёр дахь хэл болгох талаар санал асуулга явуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд орос хэлнээс татгалзсан ч их гүрний зангараг ямар нэг байдлаар харагдсаар байгаа билээ. Латвичууд Үндсэн хуулиндаа “Орос хэл албан ёсны хоёр дахь хэл байна” гэсэн заалтыг оруулахгүйн төлөө дуу хоолойгоо нэгтгээд байна.

Ерөнхийлөгч Андрис Берзиньш “Орос хэлийг албан ёсны хоёр дахь хэл байлгах нь латвийг биеэ даасан үндэстэн гэдгийг бүдэгрүүлж байна” гэж хэлсэнтэй Парламентын гишүүд нь санал нэгджээ.

Тус улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Сейм нь дээрх заалтыг Үндсэн хуулинд оруулах санал гаргасан нь ийнхүү бүтэлгүйтжээ. Гэхдээ  энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй байна.

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hunnu(103.229.123.155) 2017 оны 03 сарын 20

yamar dald sanaa aguulsan hogiin medee yavuulaad bn...Mongol hel bichgee ustguulsan ni hangalttai bish gej uu?

0  |  0
Argo(202.55.183.178) 2017 оны 03 сарын 17

tegeed hyatad heliig negt bolgii gejuu

0  |  0
Top