Эрэн сурвалжилж байсан оргодлыг олжээ

2017 оны 03 сарын 20

Улс орон даяар эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг цагдаагийнхан өчигдөр баривчилсан талаар МонЦаМэ агентлаг мэдээлсэн байна. Оргодлын талаар тодруулбал,

Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах нийслэлийн  Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байсан оргодол П-г саатуулсан аж. Түүнийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж баривчлан авчирчээ.  

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-ийн уурхай дээр байрлах төмөр агуулахаас  иргэн Л бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200 литр түлш, 200 литр бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байхад нь илрүүлэн барив.  Тэднийг цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.113.31) 2017 оны 03 сарын 23

200 тэрбумыг бариж чадахгүй юм чинь явдаа гээд явуулаад байх юмуу.Хулгайч нар нь бас 200 тэрбумыг барьж чадахгүй байж гэсэн үгийг хэлээд байх болохнээ. Хулгай дээрэм тонуул муу муухайд их бага ялгаагүй

0  |  0
ьь(150.129.143.230) 2017 оны 03 сарын 21

200 тэрбумыг бол чадахгүй

0  |  0
Ali(202.21.106.106) 2017 оны 03 сарын 20

Ene tsagdaanuud 200 saiaar idej bga nuduudiig barij chdhguu 200 litr benzin hulgailasniig hurdan barih yumaa

0  |  0
Top