Хойд Солонгосоос айж буй БНХАУ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 21

НҮБ-ын зүгээс цөмийн пуужин харвасных нь төлөө БНАСАУ-д хориг тавьсан билээ. Аюулгүйн зөвлөлийн шийдвэр 100 хувийн саналаар батлагддаг. Нэг гишүүн эсэргүүцэхэд л шийдвэр автоматаар зогсдог ёстой. Тиймээс Ардчилсан Солонгосын хамгийн ойрын холбоотон гэж тооцогддог БНХАУ хүртэл дээрх хоригийг дэмжсэн байдаг. Энэхүү үйлдэл нь эртний холбоотон болох БНХАУ, БНАСАУ-ын харилцаа яг одоо ямар байдалд байгаагийн тод жишээ болсон юм.

Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригийн гол утга нь гишүүн орнуудаа БНАСАУ-аас ашигт малтмал худалдаж авах, газрын ховор элемент нийлүүлэхийг бүрмөсөн зогсоох тухай байсан. Хойдууд нүүрс зарж олсон мөнгөөрөө ванади, титан зэрэг газрын ховор метал аваад түүгээрээ пуужин хийчихнэ гэж болгоомжилсон хэрэг л дээ. Нүүрс бол БНАСАУ-ын орлогын гол эх үүсвэр байдаг. Энэ эх үүсвэрээ таслуулсан БНАСАУ одоо үндсэндээ боомилолтод орж муужирч байгаатай ялгаагүй байдалд орчихоод байна. Гэтэл ийм байдалд оруулахгүй байх боломжтой БНХАУ зангаа хувиргасан нь ямар учиртай юм бол оо. Тэр тусмаа Бээжин өнгөрсөн намраас хойш Пеньянтай харилцаагаа сайжруулах гэж чармайж байсан мөртлөө хориг тавихаар гараа өргөсөн нь ямар учиртай байв. Шинжээчид үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна. Тэд БНАСАУ, БНХАУ нь гаднаасаа найрамдалт харилцаатай, эдийн засгийн салшгүй хамтрагчид мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тун ч ярвигтай харилцаатай гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм. Пеньянтай харилцах БНХАУ-ын стратеги нь нэг, нэгнээсээ хамааралгүй хоёр үндсэн зорилгоос бүрдэнэ гэж үзэж ажиглагчид үздэг байна.      

Нэг талаас, БНХАУ Солонгосын хойгт тогтвортой байдал ноёлоосой гэж хүсч буй. Гэвч Хятадын дипломатууд БНАСАУ-ыг бие дааж амьдрах чадваргүй гэж үздэг учраас Ливи, Сирийн араас орж иргэний дайн дэгдэхээс болгоомжилсондоо дэмжлэгээ зогсоодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, хөрш оронд нь, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй хөрш улсад нь улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг Бээжин хүсэхгүй гэсэн үг юм. Үүнээс гадна БНАСАУ нь АНУ-ын цэргийн баазуудыг газар нутагтаа байршуулсан БНСУ-аас найдвартай тусгаарлах “Жийрэг улс”-ын үүрэг гүйцэтгэж байгаа нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Тодруулбал, хоёр Солонгосыг нэгдүүлэх сонирхол одоохондоо Бээжинд байхгүй. Эдийн засгийн хүчин чадлыг нь аваад үзсэн ч нэгдсэн Солонгос улс бий болоо гэхэд өмнөдийн нөлөөлөл илүүтэй тогтох нь ойлгомжтой учраас. Эдийн засгийн хөгжлөөр илүү, бас АНУ-ын гол холбоотонтой шууд хөршлөх нь яаж ч бодсон аягүй гэдэг нь мэдээж билээ.

Нөгөө талаас харвал, БНАСАУ-ын явуулж буй бодлого одоо ч Бээжинг хангалттай түгшээж буй. Ардчилсан Солонгос яагаад одоо болтол улсынхаа нэрэнд тохируулж, шинэчлэл эхлүүлэхгүй байгаагийн гол учрыг хятадууд янз бүрээр таамаглаж, айдас түгшүүр тээж байна. Тиймээс хоригийг дэмжих замаар Ким Жон Уны нөлөөг бууруулж, улс төр, эдийн засгийн шинэчлэл хийх боломжийг нэмэгдүүлэх гэсэн санаа байж ч болох юм.

Үүнээс гадна БНХАУ-ыг түгшээж байгаа бас нэг асуудал нь мэдээж, хойдуудын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөр. Чухам энэ хөтөлбөр нь АНУ Зүүн Ход Азид цэрэг зэвсгээ байрлуулах шалтаг болж байгаа нь Бээжинд давхаг түгшүүр төрүүлж байгаа юм.  

Тиймээс Бээжин сүүлийн 15 жилийн турш их багш Маогийнхаа сургасан “Хоёр шугамаар тэмцэх” номлолыг хэрэгжүүлж яваа ажээ. Базаад хэлэхэд, БНХАУ-ын хувьд Солонгосын хойгийн тогтвортой байдал чухал, тиймээс цөмийн хөтөлбөрийн хажуугаар ч нүдээ аниад өнгөрөхөөс өөр аргагүй байсан гэх нэг нэг эрх ашиг. Хойд Солонгост тогтворгүй байдал үүсгэж дайснууддаа илүү ашигтай нөхцөл байдал бий болгохоос болгоомжлох хоёр дахь сонирхол нь БНХАУ-ын Хойд Солонгостой харилцах гол чиг шугам болсоор ирлээ. Гэхдээ харилцаа нь байнга тийм сайн байгаагүй. Тухайлбал, 2013 онд цөмийн пуужин туршсаных нь дараа зээл тусламжийнхаа хэмжээг эрс хорогдуулж, харилцаа нь хүйтэрсэн гэж хангалттай дүгнэхээр мэдэгдлүүдийг хийж байсан. Гэвч хамгийн эхэнд дурьдсанчлан, 2015 оны намраас эргэн дулаарсан учир Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хүлээн авсан явдал олон улсад гэнэтийн бэлэг болж чадсан юм.

БНХАУ Ардчилсан хөрштэйгээ харилцах стратегиэ шинэчлэхийг хүссэн ч байж болно. Яагаад гэвэл, хятадууд БНАСАУ-ыг эдийн засгийн хувьд гартаа найдвартай атгаж байсан. Өдийг хүртэл дампуурчихгүй яваад байгаа нь БНХАУ-ын ач гэхэд хилсдэхгүй. БНАСАУ-ын гадаад худалпдааны 90 хувь нь ганцхан БНХАУ-д ногддог. Өөрөөр хэлбэл, хятадууд нүүрс худалдаж авах эсэх нь хойдуудын хувьд амин чухал асуудал. Гэтэл БНХАУ Аюулгүйн зөвлөлийн хурлыг дэмжсэнээр солонгосчууд гол худалдан авагчаа алдчихлаа. Ингэснээр тус улсын эдийн засаг дампуурлын ирмэг дээр шууд очсон гэж хэлж болох юм. Хэрвээ БНХАУ ямар нэг муу санаа агуулах л юм бол Хойд Солонгос цаашид тогтолцоогоо хадгалахад маш хүнд болж ирнэ. Учир нь тэд амин чухал хэрэгцээт барааныхаа ихэнхийг БНХАУ-ын нутгаар дамжуулж авдаг. Боомтууд нь хоцрогдсоноос шалтгаалан далайн тээвэр хийхэд хүндрэлтэй байдаг гэх мэт шалтгаанаас болоод тэд хятадуудаас бүрэн хамааралтай болж хувирсан юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.23.125) 2017 оны 03 сарын 29

хойд солонгос пуужин хаваад байгаа цаад шалтгаан нэг нь амерка пуужин систем өмнөт солонгосд байрлуулах Хятад улсад ашигүй гэдгийг мэдэж байгаа л байна

0  |  0
Irgen(66.181.190.110) 2017 оны 03 сарын 21

Hyataduud so uudiig yuman chinee toohgui bzd azid dain blohiig hen ch hvsehgui oilgmjtoi bloh yum zvvn hoid aziin bvh uls hvssen hvseegvi tatagdan oron l do hoiduudiig changalaad uguh hregtei

0  |  0
Иргэн(103.229.123.42) 2017 оны 03 сарын 21

Тэгвэл бүгдээрээ хамт л үхэцгээе дээ гэвэл яах хэрэг вэ

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 21

УДИРДАГЧИЙГ АРД ТҮМЭН СУРГАДАГ БОЛОХООС, УДИРДАГЧ ГЭЖ АНХНААСАА ТӨРӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС ТӨРИЙН ТӨМӨР НУДАРГИЙН ХЭНД Ч ҮЗҮҮЛЖ ЧАДДАГ ТИЙМ Л ХАТУУ ЧАНГА ДОГШИН ШИРҮҮН УДИРДАГЧ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА

0  |  0
byambaa(202.70.46.239) 2017 оны 03 сарын 21

Hoidchuud chin tenegvvd bish ted ih gvrnii deerngvi bodlogoos uursdiiguu hamgaalj chadaj bn manai mongolchuud tiim udirdagchtai bsan bol...

0  |  0
Гончиг(66.181.177.35) 2017 оны 03 сарын 21

Манай улс төрчид ч нэг улсаас хараат байвал Хойд Солонгос шиг болно гэдгээс сургамж аваасай даа.

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 21

Хамгийн шудрага зөв гайхалтай дэлхийн 1 номерийн удирдагч бол хойд Солонгосын Ким юмаа.

0  |  0
000(202.179.23.232) 2017 оны 03 сарын 21

BUKA

0  |  0
өба(182.160.3.88) 2017 оны 03 сарын 21

айх биш болгоомжлох гэвэл зөв байх. луу царцаанаас айх нь арай юу юм

0  |  0
Top