Нийтийн тээврийн автобус шатжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 21

 Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн ойролцоо өнөөдөр өглөө зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан байна.  Баруун салаа-Халдварт чиглэлийн автобус байсан аж. Галыг Аврах гал унтраах 10-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Галын улмаас ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна.

Автобусны моторын хэсэг шатсан ба гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top