Филипп Киркоров ахин аав болохыг хүсч байна

2017 оны 03 сарын 27

Дөрөвдүгээр сард 50 насны ойгоо тэмдэглэх дуучин эр өнөөгийн байдалдаа сэтгэл ханан зогсохгүй тухайгаа мэдэгджээ. Киркоров өөрийн шүтэн бишрэгчдээ олон олон гайхалтай дуунуудаараа он удаан жил баярлуулсаар байх болно гэдгээ амласан байна.

Хоёр хүүхдийн аав тэрээр ойрын хугацаанд ахин аав болох аз жаргалыг мэдэрч болзошгүй талаараа ч ярьсан аж. “Миний 50 нас бол тийм ч хижээл нас биш. Тэр ч байтугай, 75 насандаа ч хүмүүс аав болох нь цөөнгүй тохиолддог. Иймээс миний хувьд, эстрадын уран бүтээл туурвих болон аж амьдралаа зохицуулахад ахиад хангалттай 25 жил байна гэсэн үг” хэмээн сурвалжлагчтай ярилцах үедээ өгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад, Филипп Бедросович одоогоор таван настай Алла-Виктория, дөрвөн настай Мартин нарыг өсгөн хүмүүжүүлж байгаа билээ.  

Филипп Киркоров ба Настя Петрик — "Снег"

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top