Босоогоороо үхсэн ХИШИГБУЯН

2017 оны 03 сарын 27

40 МЯНГАТЫН ЦУУТАЙ АТАМАНЫ НЭГ САМБУУГИЙН ХИШИГБУЯН БОСООГООРОО НАС БАРСАН ГЭДЭГ Хишигбуян нь 1957 онд төрсөн. 1965 онд 10 жилийн 23-р сургуульд суралцаад 1971 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид орж суралцсан. Багаасаа зураг зурах авьяастай хүүхэд байлаа. Харамсалтай нь 1973 онд хэрэгт холбогдсоноор сургуулиа төгсч чадаагүй юм. Юу болсон бэ гэхээр Хишигбуян гэртээ зураг зураад сууж байтал Сансарт байдаг найз нь утасдаж :Намайг энд хэдэн залуу дээрэлхээд байна. Чи хүрээд ирээч: гэж гуйсан байна. Хишигбуян зурж байсан зургаа орхиод Сансарт очтол тав зургаан залуу найзыг нь дээрэлхээд байж байсан байна. Хишигбуян очоод хэл амаараа учраа олох гэсэн боловч тэдний нэг нь хутга гаргаж ирээд Хишигбуянгийн өөдөөс дайрсан байна. Хишигбуян ч багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан тул барилцаж аваад хутгыг нь булааж аваад зөрүүлээд хутгалчихаж. Ингээд тэр Ганц Худагийн мөрдөнд дөрвөн сар гаруй хоригдсон. Энэ хэрэгтээ тэрээр гурван жилийн ял аваад Дарьтын колонид очсон юм.

Тэгээд жил зургаан сар ял эдлээд гарч ирчээ. 1976 онд цэрэгт явсан боловч 1978 онд бас л зодоон нүдээний хэрэгт холбогдсон байна. Гэхдээ бас л бусдыг өмөөрч байгаад өөрөө хохирсон байна. Тэр үед 40 мянгатынхаа хүүхдийг өмөөрөөд бас л тав зургаан хал цэрэгтэй зодолдсон юм билээ. Өөрөө 2 дахь оны цэрэг. Тэгээд л тав зургаан хал цэргийг архи уугаад сууж байхад нь явж ороод :Та нар манай 40 мянгатын хүүхдийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ. Мөнгө төгрөгийг нь буцааж өг гэж л дээ. Тэгтэл тэдний нэг нь Хишигбуянгийн араас гэтэж байгаад ар дагзруу нь архины шилээр цохиж үүнээс болж Хишигбуян нөгөө тав зургаан хал цэргийг бүгдийг нь барьж авч зодоод нэг цэргийг нь бүр архитай шилээр цохиж гэмтээснээр бөөн асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр давтан хэргээр Улаан армиас хар армид Мааньтын шоронд очсон юм. Хишигбуян энэ цаг үеээс л буруу замаар орчихсон юм.

Хишигбуян нь уг нь сэтгэл сайхантай шударга нөхөрсөг бусдад тусархаг хүн байсан юм. Үүн дээр зориг зүрхтэй гэж жигтэйхэн. Гэвч энэ зориг зүрх нь түүнийг жаахан буруу замруу хөтөлчихсөн юм даа. Хэрвээ дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд зөв замаар явсан бол гайхалтай уран бүтээлч болох байсан байх. Мөрдөнд байхдаа сахарын хайрцган дээр хөзөр зураад хүмүүст өгдөг, Ганц худагийн хянагч нар хүртэл түүгээр хөзөр болон янз бүрийн юм зуруулдаг байлаа. 1982 онд Хишигбуян бас л бусдын өмнөөс шоронд орсон юм. Сайн найзынх нь дүүгийн малгайг 40н мянгатын хоёр залуу дээрэмдчихэж. Тэгээд Хишигбуян дээр очоод миний малгайг аваад өгөөч гэж гуйхаар нь Хишигбуян нөгөө 2 залуу дээр очоод малгайг нь нэхтэл аль хэдийн зарчихсан байж. Хишигбуян ч 40н мянгатдаа нэр хүндтэй атаман болсон байсан учир нөгөө хоёр залууг :За та хоёр ямар ч гэсэн өөрсдөөсөө мөнгө гаргаад малгай авч өгч манай найзын дүүг хохиролгүй болго: гэсэн байна. Гэтэл нөгөө хоёр чинь айлаас юм хулгайлж зараад малгай аваад өгчихөж. Төдөлгүй хулгайн хэрэг нь илэрснээр нөгөө хоёр чинь Хишигбуян биднийг дарамталж хулгай хийлгэсэн гээд цагдаад мэдүүлчихсэн байгаа юм.

Ингээд Хишигбуян хүн дарамталж хулгай хийлгэсэн гэдгээр мөрдөнд хоригдсон юм. Дараа нь гарч ирээд нөгөө хоёр нөхөртэйгөө архидаж байгаад Та нар хүн матаж шоронд хийлгэдэг ёстой өөдгүй хулгайчууд гээд барьж авч цустай нь хольсон байгаа юм. Энэ хэргээрээ Хишигбуян Мааньтын шоронруу ачигдсан юм. Хишигбуян сайндаа ч тэр хоёртой архидаагүй юм. Цаад 2 нь Хишигбуянгаас айсандаа болоод архи авч өгч долигносон байгаа юм. Ер нь Хишигбуян дандаа ингэж бусдын өмнөөс орон шоронд орж байсан хүн. Үүнийг найз нөхөд нь ч баталдаг. Жинхэнэ эр хүн шиг эр хүн дээ гэж. 1987 онд Хишигбуян шоронгоос гарч ирээд их томоожсон юм. 1987 оноос 1990 он хүртэл өөрийнхөө оюун ухааныг дайчилж их ч зүйл сурч мэдсэн гэдэг. Ажил хийж амьдрахын төлөө бас чадах ядахаараа зүтгэж байжээ. Ямар сайндаа л хүнд машин механизмын автокраны ангийг төгсч байжээ. Мөн япон хэлний анхны курсыг төгссөнөөр японоор чөлөөтэй уншиж бичдэг болсон байна. Нэг өдөр гудамжинд тоосондоо даруулсан машин байхаар нь ЗХУ-д үйлдвэрлэсэн энэ машин тоосондоо дарагдаад яасан муухай юм бэ гээд японоор биччихэж л дээ. Тэгтэл энэ нь том асуудал болж дэгдсэн байна. Цагдаа нар үүнийг хятад бичиг байна гэж эндүүрээд тагнуул энэ тэр гэж Хишигбуяныг баривчилж аваад 72-т суулгаж байсан юм. Хишигбуян Улсын их дэлгүүрийн зүүн талын 1-р байранд байсан юм. Хишигбуянгын сайн найзууд гэвэл Жудо Цогоо , Хагархай Тамир , Геркес , Паль Баяраа , Зуундарь , Бацаан Зоригоо нар байлаа. Хишигбуян нь 40 мянгатдаа бүлгээрээ зодолддоггүй энд тэнд ганцаараа очоод зодолддог их зоригтой эр байсан гэдэг. Энд тэндэхийн атамануудтай зодолдлоо гэхэд ганц цохиод л нам болгодог лут чадалтай гартай залуу байсан гэдэг. Тэгээд зодоон нүдээний хэргээр 2 3н ч удаа шоронд орсон юм. Шоронд очоод хэнд ч дээрэлхүүлж үзээгүй гэдэг. *40 мянгатын Хишигбуян* гэхээр шоронгийн ямар ч хулгар овгор хулгайч нар мэддэг тийм л нэртэй эр байсан гэдэг.

Хишигбуян нь шоронгоос гараад архинд нэлээн гүн орсон гэдэг. Учир нь түүний эхнэр Унгар луу явчихсан тэндээ бүр цыган эртэй суучихсан байжээ. ҮҮнээс болж Хишигбуян архи ихээр уух болсон гэдэг. Хишигбуян өөд болохын урд орой Янгир рестораны цагдаа нарт зодуулсан гэдэг. Тэгээд маргааш өдөр нь *БӨМБӨГӨР* худалдааны төв дээр Ганболд гэдэг найзтайгаа шараа тайлж байгаад шилтэй архинаас нэг балгаад л урт амьсгаа аваад босоогоороо нас барсан гэдэг. Нас барсных нь дараа 40н мянгатын хороон дарга Доржхорлоо Хишигбуянгын ах Борд :Дүү чинь босоогоороо нас барсан. Жинхэнэ эр хүн байжээ: гэж хэлсэн гэдэг.

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(77.242.87.121) 2017 оны 03 сарын 27

40 мянгатад би мэндлэх үед энэ хүн шилжилтийн насандаа байсан. Аажим би том болоод ахыг муухан мэддэг болоод гудамжинд ахтай хааяа тааралдахад жаахан хүү би, тэр үед учрыг нь ухаарахгүй байлаа ч атаман буюу овгор байсаныг нь мэднэ. Эрхээ хасуулан хоригдол болж, суусан болгон муу хүн биш төдийгүй хүний дээд нь тэдний дунд байдагийг шорон гэдэг утгаар андууран сэжиглэхгүй байхыг хүсэхээс гадна та бид таних, танихгүй хүмүүс яаж амьдарч байсан, яаж амьдарч байгааг элдэв муугаар гоочлолгүйгээр зөвөөр ойлгоцгоогоод сайныг нь даган дуурайж, муугаас нь сургамжийг авбал тустайсан.

0  |  0
Утгагүй юм(122.201.21.70) 2017 оны 03 сарын 27

Тэгээд магтаад байгаа юм уу яахав хүний өмнөөс л шоронд орж амьдралаа үрсэн хүн байна

0  |  0
zochin(202.179.24.224) 2017 оны 03 сарын 27

Bain bain sh X_X orongoor ybsan iim hymyydiig yugii ni ingej bichdeg bainaa.arhind orj.arhi yygaad yhsen hyniig bosoogooroo yhsen sain myndag gej bicheed bgaa ni oilgomjgyi yim.bainga l 40myngatiin ter atmaan sain er.bid 40 myngatiin atnasn bsn said darga ardchilaliin haraatsai partizan gej ailgaj daramtalj bichdegee boli

0  |  0
Zochin(150.129.141.250) 2017 оны 03 сарын 27

Mongol Hereggui hulgaich baijee

0  |  0
zochin(81.65.208.42) 2017 оны 03 сарын 27

Ene odoo hend heregtei medeelel ym. Niigemd yu surtalchilaad baidag ym be. Bolohooroo uhsen ataman..... Orovdchihloo

0  |  0
Top