Гей залуусын ангууч

2017 оны 03 сарын 27

Патрик Вэени Кирни гэх гэмт хэрэгтэн нь 43 настайдаа 1970-аад онд хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэнээр яллагдсан юм. Түүний хохирогчид ихэвчлэн 21- 43 насны эрчүүд байсан. Тэрбээр одоогоор 77 настай ба гей хүмүүс ордог цэнгээний газарт орж хохирогчдоо сонгодог байжээ. Түүний хохирогчид ихэвчлэн ижил хүйстэн эрчүүд байсан аж. Иймээс шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Одоогоор амьдралынхаа 40 жилийг төмөр торны цаана өнгөрөөж байгаа юм.  

Хочийг нь “Хогны багтай алуурчин”, “Хурдны замын алуурчин” гэдэг аж. Тэрбээр хүчингийн хэрэг үйлдэн, хохирогчдоо зэрэмдэглэдэг цуврал алуурчин байсан юм. Мөн гэмт үйлдлүүдээ 1975-1977 оны хооронд үйлддэг байжээ. Харин түүнийг 1977 оны долдугаар сарын 5-ний өдөр баривчилж, тэр оныхоо арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр бүх насаар нь хорих ял оноосон юм.

Түүний амьдрал

Тэрбээр 1939 оны есдүгээр сарын 24-ний өдөр Лос- Анжелест гурван хүүтэй айлын отгон хүү болж мэндэлсэн юм. Түүнийг бусад цуврал алуурчидтай харьцуулахад тогтвортой гэр бүлд өссөн. Гэвч сургуульд байхдаа гадуурхагдаж байжээ.  

Кирнигийн анхны гэрлэлт ахархан хугацаанд дууссан тул Калифорни муж руу нүүсэн. Тэрбээр Хьюз нисэх онгоцны инженерээр ажилладаг байжээ. Түүний амраг болох Девид Хилл гэх эртэй амьдардаг байсан аж.

Аллага

Гей хүмүүс цугладаг цэнгээний газарт очин, эрчүүдтэй танилцан, дагуулж явдаг байжээ. Зорилго нь тэдний амийг хөнөөсөн байсан юм. Тэрбээр хохирогчдыг буудаж, амийг нь хөнөөдөг. Харин тэдний цогцсыг хурдны зам дагуу, цөлд эсвэл хогийн уутанд боож хаядаг байсан аж.

Түүний эцсийн хохирогч нь 1977 оны гуравдугаар сарын 13-ний өдөр Жон Ламэе гэх залуу байв. Кирни түүний гэрт телевиз үзэхээр уригдсан атлаа толгойнх нь ардаас буудаж амийг нь хөнөөсөн байв.

Тэрбээр 1973 оноос хойш таван өөр хотод хохирогчдоо хогийн уутанд хийж хаядаг байжээ. Түүний бүх хохирогчид нь гей байсан аж. Тэднийг нүцгэн байхад нь толгойд нь буудаж, дараа нь зэрэмдэглэн, хувааж, үлдсэн биеийн хэсгүүдийг хогийн уутанд хийж хаядаг байсныг тус улсын цагдаа нар тогтоосон юм.

Эцсийн хохирогч болох 17 настай он Ламэеийн цогцсыг амиа алдсанаас нь хойш таван хоногийн дараа хурдны замын дэргэд олжээ. Мөн ахлах сургуулиасаа хаясан Луббок гэх залуугийн цогцсыг Кинригийн зааж өгсөн газраас ухахад араг яс нь олдсон байна.

Түүнийг нийт 28 аллагын хэрэгт буруутгасан боловч арванхоёр хэргийг нь үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурсан байна. Иймд түүнийг 1977 оны долдугаар сарын 21-ний өдрийн шүүх хурлаар бүх насаар нь хорих ял оноосон юм.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top