“Эрдэнэт” үйлдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг босгоно

2017 оны 03 сарын 30

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100% хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар өгчээ. Ингэх эрх зүйн орчин бүрдсэн үү гэдэг асуулт урган гарч байна. УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгаж, хууль журмын дагуу шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгсөн.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс ХХК нь Оросын Роснефть компаниас худалдан авсан байдаг. Ингэхээр худалдан авах үйл ажиллагааг шууд төр булаах эрх байхгүй. Дээр нь УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд “Монголын зэс” ХХК өгчихсөн байгаа. Хэрэь шаардлагатай бол уг маргаан Лондонгийн арбитрын шүүх дээр очиж хэлэлцэгдэх учиртай. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хэн эзэмшиж байгаа вэ? гэсэн маргаан эцэслэгдээгүй гэсэн үг.

УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна. Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой гэсэн хардлага төрж эхлэв. Учир нь МАН-ын хувьд 2016 онд байгуулсан ялалтаа 2017 онд улам баталгаажуулахын тулд ийнхүү улайрч эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, тус намын дарга М.Энхболд нэр дэвших магадлалтай. Ер нь ч 100%-ын сонголтоор гараад ирж мэднэ. Тэгэхээр түүний дэмжлэгтэй Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат хариугаа барьж ийм алхам хийлээ гэсэн хардлага улс төрчдийн дунд үүсээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
л(202.21.118.222) 2017 оны 03 сарын 30

Гоё гоё ха ха маш зөв

0  |  0
ха ха ха (202.9.43.43) 2017 оны 03 сарын 30

Элбэгдорж боож үхлээ :))

0  |  0
Top