Хятадуудыг визгүй зорчдог болгох гээд эсэргүүцэлтэй тулгарав

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

Казахстаны эрх баригчид БНХАУ-тай визгүй зорчдог болох асуудлыг хөндсөний дараа ард иргэд нь эсэргүүцэл үзүүлж эхэлжээ.

Залуучуудын «Рухпентіл» байгууллага эрх баригчид ойрын хугацаанд дээрх шийдвэрийг гаргаж магадгүй гэж болгоомжилж байгаагаа дуулгасан байна. Энэ шийдвэр үнэн байвал үндэсний аюулгүй байдалд аюул учрах болно гэж тэд үзэж байгаа аж.

Нээлттэй хуралд оролцогчид БНХАУ-тай визгүй зорчдог болох санаагаа орхихыг эрх баригчдаас шаардсан утагтай уриалгыг барьцгаасан байсан юм. Одоогийн байдлаар, БНХАУ-ын иргэд Казахстанд “дамжин өнгөрөх” журмаар 72 цаг визгүй зорчиж болдог бол казахстанчууд БНХАУ-д визгүй зорчих боломж үгүй хэвээр байгаа юм. Казахстаны эрх баригчид харин “72 цаг”-ийн журмыг өөр олон улсад өгөхөд бэлэн байгаа төдийгүй хугацааг сунгах талаар ярих болсонд иргэд ийнхүү болгоомжтой хандаж байгаа ажээ.

БНХАУ, Казахстан харилцан визгүй зорчих асуудал дээр ийнхүү сүжирч эхэлсэн нь хоёр улс 2017 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой юм байна.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.215) 2017 оны 04 сарын 11

manay munkh-orgil . oyunkhorolmaa shig teneg udirdlagatay yum bayna

0  |  0
Top