Риогийн олимпод бөхчүүд бэртэл гэмтэлд бага өртжээ

2017 оны 04 сарын 13

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны Допингийн эсрэг комисс “Афин-2004” олимпийн наадмын хойш бөхчүүдийн гэмтэл бэртэлд дүн шинжилгээ хийж эхэлсэн. Энэ нь бөхчүүдийг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой.

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон 352 тамирчны нийт 410 барилдаанаас судалж үзэхэд 100 барилдаанд бөхчүүдийн 5.4 хувь нь бэртэл авчээ. Сонгомол бөх 7.6%, чөлөөт бөхийн эрэгтэйчүүд 6.7%, эмэгтэйчүүд 4.4%  нь бэртсэн байна. Судалгаанд дунд жингийн бөхчүүд бэртэх нь их байсан бөгөөд толгой, мөр, тохой нь мөргөлдөх үед 68.2 хувьд нь гэмтдэг хэмээн судалгаанд дурьдсан байна. 

Риод бөхчүүд бэртэх нь өмнөх хоёр олимпийн наадмаас хамаагүй бага хувьтай гарчээ. “Лондон-2012” олимпод бөхчүүд 12%, “Бээжин-2008”-д 9.3% бэртсэн.

Чөлөөт бөхийн дүрэм сүүлийн жилүүдэд илүү боловсронгүй болгож сайжруулснаар бэртэл гэмтэл багассан гэж үзэж байна. Дэлхийн бөхийн холбооны “Гэмтэл тандалт хөтөлбөр” нь олон улсын спортын байгууллагын нэг бөгөөд бөхчүүдэд хяналт тавьж, гэмтэл бэртлийг бууруулахад чиглэдэг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top