БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ буруутай албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 15

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан  2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд  311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.

Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан.

Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч,  эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлэв.

Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/  22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж  Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн.

Энэ сарын 14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан 4-р сарын 11-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн 3-р сарын 15-ны өдрийн  тушаалаар  БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ.

Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах  тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.  

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.88.11) 2017 оны 04 сарын 19

said n uuruu ogtsrooch

0  |  0
зочин(103.26.195.67) 2017 оны 04 сарын 17

Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харяат Бадамаанямбуу овогтой Бат-Эрдэнэ та хариуцлагаа ухамсарлан эр зориг гарган Монгол улсын БХын сайдаас огцорно уу.Эзэн Чингис.Эцэг Бадмаанямбуу чинь тэнгэрээс харж байна

0  |  0
Баска(73.181.58.164) 2017 оны 04 сарын 17

юу гэнээ хэдэн удаа дадлага хийсэн бай гэнээ 2016-2017 сургалтаар наад бүх зүйлийн анги салбар дээрээ үзээд хамгийн сүүлд байлдааны буудлагатай буюу буудлагагүй тактикын сургууль хийж командлаасаа дүнгээ тавиулдаг гэж бодож байна . Харин энэ үе бол өөр дохио команд аваад гарсан бол энд гэ арсан хэрэг . Зөрчил бол байлдааны цагийн хуулиар шиидэгдэх ёстой .. Улам их хариуцлагатай байх ёстой

0  |  0
Зочин(27.123.212.129) 2017 оны 04 сарын 16

2туршлагатай хун сургалтын зэвсэгт амь урэгдсэн гэхээр хачин юм биш ээ? Энэ хэргийн эзэд байдаг юм бол шинжлээд, олж аваад, хариуцлага тооцмоор юм. Хэн н нэгнийг огцруулж хэргийг олигтой мерделгуй дарчих буруу

0  |  0
Zochin(202.21.106.130) 2017 оны 04 сарын 15

Ehleed ooroo ogtsorchih chadbar setgeliin tenhee bdgui um bhdaa uuchlalt guigaad ogtsoroh heregtei dee

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 15

Baterdene uuruu ogtsroochee

0  |  0
Зочин(150.129.143.168) 2017 оны 04 сарын 15

Өөрөө зайд даа.. .

0  |  0
Бэлтгэл офицер(150.129.141.227) 2017 оны 04 сарын 15

Хууль хүчний байгууллага, БХЯ,Хилийн ба дотоодын цэргийн удирдлагаар их тоглосны гор гарч байгаа нь тэрдээ.Мэргэжлийн цэргийн хүмүүс л командлаж байх ёстой атал ядахдаа салаа салбар захирч үзээгүй,цэргийн 3 жилийн алба хаагаагүй,буу үүрч хил манаж үзээгүй, тэр ч бүү хэл цэргийн анги салбарт ганц ч хонож үзээгүй юмнуудыг БХЯ,Хилийн ба дотоодын цэргийн командлалд тавиад, тэд нар нь хээрийн сургууль буудлага дадлага хийхэд юуг анхаарч ажиллахыг мэдэхгүй учраас чимээгүй байдгийн хар гай эрдэнэт хүний аминд хүргэж байгаа юм!Ниргэсэн хойно нь хашгираваа гэж энэдээ!!!

0  |  0
Ц.Ц(103.229.120.132) 2017 оны 04 сарын 15

Энхийн цагт хайран залуусаа алдаж байдаг яасан хариуцлагагүй юм болоо вэ.баахан гeнарал, хурандаа цол өгөө л байдаг.

0  |  0
шүтэн бишрэгч(59.153.115.245) 2017 оны 04 сарын 15

Бадамбазар генералаа таны доор байгаа иргэн цэргийн харилцааны хэлтэс юуч хийхгүй байна шүү дээ математикийн багшийг тавьчихаад та арьсаа хамгаална гэж бодоо юу хэрэв тийм бол та артиллерийн дэслэгчээр сэтгэж байна даа наад матийн багшаа халдаа хүн олноор амь үрэгдэж байхад дуугүй үл тасрах аялгууг хардаа Зэвсэгт хүчнээс оролцож байгаа бүрэлдэхүүн хамгийн муу нь Улаан хүү генерал ёстой улайж байнаа жинхэнэ ажил нь байлтай гэтэл дуугүй байлай хэвээр зайлуулаач тоо бодож чадахгүй амьтанаар яах гэсэн юм бол

0  |  0
Заалны мануухай(122.201.22.99) 2017 оны 04 сарын 15

Цэргийн цолооч гүйцэд ялгахгүй зааланд алба хаасан мал. Өөрөө үхэж далдрахгүй

0  |  0
С.Т(175.210.219.76) 2017 оны 04 сарын 15

Зөвөө

0  |  0
С.Т(175.210.219.76) 2017 оны 04 сарын 15

Зөвөө

0  |  0
С.Т(175.210.219.76) 2017 оны 04 сарын 15

Зөвөө

0  |  0
Лалар(202.179.23.77) 2017 оны 04 сарын 15

Худлаа лалартаж байхаар огцор энхийн цагт хевгvvдээ алдахаар дайны цагт яах болж бна ажлын мал минь!!!!

0  |  0
Unen(202.70.46.216) 2017 оны 04 сарын 15

Xariutslaga hentei tootsox gj bgaan bldo. Nas barsan 2 taliugaachid maani mergejiliin humuus bnlee. Exnii eeljind shinjeechiin dugnelt garax hurtel yadaj huleegeech. Hudlaa unen hen neg dargiig ni ajilaas halsan bolood darj bolkushtee. Unexeer bs uursdiin ni aldaa bsan ugui medegui bj hund hariutslaga tootsoj bolku

0  |  0
зочин(66.181.191.102) 2017 оны 04 сарын 15

Хөгийн хар новш вэ яасан. Ядаж амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрээс уучлал гуйчихгүй муу лалар чинь.

0  |  0
Zochin(66.181.188.138) 2017 оны 04 сарын 15

Kkk soylt ertuntsud said ni ogtsordg yum bn le hugiin ch yum du hvnii ed blon alban tushaaliin shunalaa gj uchvvhen amitad yum da

0  |  0
sli(139.5.217.207) 2017 оны 04 сарын 15

Uuruu ogtsroh uhaan alga uu tenegee

0  |  0
zochin(150.129.141.215) 2017 оны 04 сарын 15

KHUUE TA UURUU UKHAMSAR GARGAAD OGTSROKH YOSTOY SHUU DEE , UKHER MONGOL L IIM SHIIDWER GARGAJI SANDAL SHIREETEYGEE ZUURALDANA DAA

0  |  0
Xfhhf(66.181.179.248) 2017 оны 04 сарын 15

Ene buhen ooriinh n ariin haalga tanil talaaraa tavisan hariutslaga chadvargui alban tushaaltnuudiih n balag gedgiig medej bgaa bolov uu mahan tolgoit

0  |  0
zochin(182.160.0.252) 2017 оны 04 сарын 15

Ter darga n” zodoj takhir dutuu nolson zaluug yakh gej bna?

0  |  0
gg(202.72.245.165) 2017 оны 04 сарын 15

busad orond bol said ni ogtsordog yum bailee ene garch sandal shirenese zuuraad uilaad bh blgui de

0  |  0
Зочин(59.153.113.46) 2017 оны 04 сарын 15

Хүнд хариуцлага тооцуох яах вэ!!! Болно. Харин салбар нь ийм болоод байхад улс төрийн ёс зүй, монгол эр хүний ухаан, бөхийн ёс жудагаа гаргаад өөрөө хүсэлтээ гаргаад огцорвол бараг ерөнхийлөгч болох боломж бүрдэнэ шүү.....

0  |  0
Зочин(203.91.117.8) 2017 оны 04 сарын 15

ӨӨРӨӨ ОГЦОРООЧ ЭЭ????????????????????????????ХАР МАЛАА????????????????????????????????

0  |  0
Nb(202.70.46.214) 2017 оны 04 сарын 14

.

0  |  0
Top