“Ган зам” сонины зах зээлийг өргөжүүлэхийг зөвлөлөө

2017 оны 04 сарын 15

Төмөр замчид, тээвэрчдийн хэвлэл "Ган зам" сонин өдгөө 59 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан /2017.04.14/ салбарын тэргүүний сонин болох тус сонины редакциар зочиллоо.

Найрамдлын зам, Өдтэй бичиг, Ган зам зэрэг нэрээр хэвлэгдэж байсан энэхүү сонин төмөр замчдын тогтмол захиалгыг авч, 5000 орчим захиалагчтай болжээ.

Салбарын сайд тус сонины үйл ажиллагаа, хэвлэх үйлдвэртэй танилцаж, цаашид зах зээлээ өргөжүүлж, маркетинг, менежментийн шинэлэг арга барилаар үйл ажиллагаа явуулах талаар зөвлөлөө.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gan zam(139.5.218.197) 2017 оны 04 сарын 15

5000 zahialagch ch geh shig tsalingaas shuud l abchdag bizdee unshih yum yuch bhgui haabal taarna

0  |  0
Top