Монголын анхны хиймэл дагуул хөөргөх төсөлтэй танилцав

2017 оны 04 сарын 18

Монгол Улсын Их Сургууль, Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттай хамтран "BIRDS" төслийн хүрээнд Монгол улсын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь энэхүү төслийг санаачлагчдын нэг юм.

"Мазаалай" нэртэй энэхүү хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж байгаа нь тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа юм.

Төслийн багийн бүрэлдэхүүн 4 дүгээр сарын 13-нд тус сургууль дээр төслөө танилцуулж, төслийн удирдагч МУИС-ын Сансар судлал, тандалт судлалын лабораторийн эрхлэгч шинжлэх ухааны доктор (Sh.D), дэд профессор Р.Цолмон танилцуулга лекц хийж, жагсаалын талбайд одод эрхэсийг дурандах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(90.96.69.245) 2017 оны 04 сарын 18

hezeech butehgui tegehed enetheg uls neg udurt duch taviar ni zureg huurgusujn sh de

0  |  0
ЛОРЛШ(66.181.160.66) 2017 оны 04 сарын 18

ОФШОРЧИНГУУД МӨНГӨӨ ЭДЭНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛЫН ХАМГИЙН БАЯН СҮ БАТБОЛД, ДЭЛГЭРСАЙХАН, АЖНАЙ БАТЭРДЭНЭ БАЯР, БАЯРЦОГТ НАРААС МӨНГӨ АВБАЛ ПУУЖИНГИЙН МӨНГӨ ГАРНА ШҮҮ

0  |  0
Top