С.Эрдэнэтуул сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

НИТХ-ын төлөөлөгч Сайхансамбуугийн Эрдэнэтуул Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өөрийн сонгогдсон тойрог болох 11, 20, 23, 28-р хорооныхоо  иргэдтэй байнгын эргэх холбоотой ажиллаж, уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг нь сонсож, зайлшгүй шийдвэрлэх олон нийтийг хамарсан асуудал болон зорилтод бүлгийн иргэддээ тусламж дэмжлэгийг үзүүлэн хамтарч ажиллаж байгаа нь иргэдийн талархлыг  хэдийнээ хүлээгээд байгаа юм. 


НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул энэ сарын эхээр өөрийн тэргүүлдэг “Эрдэнийн Үйлс” ТББ-ынхаа хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн хаваржилт хүндэвтэр байгаа 11, 20 дугаар хорооны 100 гаруй малчин айл өрхүүдийн амьдрал ахуйтай танилцаж  малын тэжээл, хэвэг,1-р зэргийн гурил тус тус олгож төл алдалгүй хаваржихыг ерөөлөө.  Мөн 28-р хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг ОБЕГ-ын харъяа аврах гал унтраах 35-р ангийн албан хаагчдын чөлөөт цагийн танхимыг тохижуулж өгсөнд ангийн хамт олон талархлаа илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top