Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

2017 оны 04 сарын 19

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу  Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар  ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  Нийслэлийн Байгаль орчны газартай,  Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг 2017 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү.

Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(103.229.120.238) 2017 оны 04 сарын 19

Удахгүй агаарын нөөц ашигласны татвар авах байх шүү. Мөнгөгүй хүн ус ууж болохгүй болж байна даа.

0  |  0
таны нэр(202.179.31.242) 2017 оны 04 сарын 19

тэр оюу толгойгоосоо л ав

0  |  0
Top